Хятадын олон улсын стандартын байгууллагын яс чанарын дээд стандартын гэрчилгээ авсан анхны аж ахуйн нэгж бол Хятад Америзийн хамтарсан Шанхайгийн 福克斯波罗ХХ компани болно. 1991 оны 12-р сард тус компани нь олон улсын мэргэжилднүүдийн хадуу үалгалтаар олон улсын стандартын байгууллагын яс чанарын стандартын систетийн 9001 гэрчилгээг олсон Хятадын анхны аж ахуйн нэгж болсон байна. Энэ яс чанарын стандартын системийг ISO – 9000 гэдэг, үүнийг олон улсын стандартын байгууллага олон улсын худалдааны хөгжлийн шаардлагад нийцүүлэхийн төлөө 1987 онд боловсруулан тогтоосон юм, түүний дотор 9001 бол хамгийн өндөр баримжаа болно. Өнөө дэлхийн 40 гаруйн орон энэ стандартыг хэрэглэж байна.
Хамгийн түрүүнд олон улсын алтан шагнал хүртсэн Хятадын болон гадаадын хамтарсан аж ахуйн нэгжийн бүтээгдхүүн: Хятадын хамгийн түрүүнд олон улсын алтан шагнал хүртсэн Хятадын болон гадаадын хамтарсан аж ахуйн нэгжийн бүтээгдхүүн бол Тяньжиний Хятад Францын хамтарсан архи нэрэх ХХ компаниын үйлдвэрлсэн Ван Чао маркийн сахаргүй цаган дарс болно. 1984 оны 3-р сард Лейпзигийн олон улсын яармаг дээр хамгийн шилдэг бүтээгдхүүний шагнал хүртсэн байна.
Гадаадаас зээлдэн оруулсан хөргөөгчийн анхны үйлдвэрлэлийн шугам: Хятадын гадаадаас зээлдэн оруулсан хөргөөгөч үйлдвэрлэх анхны үйлдвэрлэлийн шугам 1983 оны 11-р сард Гуанжөүгийн хөргөөгчийн үйлдвэрт байгуулагдан амжилтад хүрсан байна. Энэ үйлдвэрлэлийн шугамын 1982 онд Японаас зээлдэн оруулсан юм.
Хятад улст хамгийн эрт байгуулагдсан барууны орны түргэн хоолны газар: Хятад улст хамгийн эрт байгуулагдсан барууны орны түргэн хоолны газар бол 1987 оны 11-р сарын 12-ны өдөр дэлхийн улс орон газар нутагт 767 хуваартай байсан Америкийн KFC-гийн Бээжинд байгуулсан хуваар болно. Энэ түргэн хоолны газар нь гурван давхар байж, 500 хүний зэрэг хүлээн авч болдог юм.
Дэлхийн банкийн Хятадад зээлүүлсэн анхны аж үйлдвэрийн зээл: Дэлхийн банк нь Хятад улстай их олон салбарт хамтран ажиллаж, зээр өгөх хэлбэрээр Хятадын эдийн засгийн бүтээн байгуулалтыг дэмжиж байна. Түүний дотор дэлхийн банкийн аж үйлдвэрийн зэлийн хамгийн эрт авсан төсөл бол Шанхнйгийн хөнгөн цагааны үйлвэрт техникийн өрчлөлт хийсан төсөл болно. Дэлхий банк энэ төсөлд гурван жилийн дотор нийт найман сая ам.долларын зээл олгосон байна. 1989 оны 6-р сард гадаадаас зээлдэн оруулсан үйлдвэрлэлийн шугамыг албан ёсоор ашиглалтад оруулсан байна. Зураг төслийн дагуу энэ үйлдвэрлэлийн шугам нь жилд нийт 6000 тонн хөнгөн цагаан үйлдвэрлэж улс оронд нийт 30 сая ам.доллар хэмнэж өгөх юм байна. \М.Цэцэн бэлтгэв\
|