• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-03-20 17:52:28    
Үзэмчиний төрийн таван дуу хийгээд ахмад урлагчин Мажаг гуай

Хятадын Олон Улсын Радио

    1946 онд Үзэмчин зүүн гарун хошуу байгуулагдсанаас нааш Үзэмчиний ард түмэн өнөр баялаг өлгий нутагдаа үеийн үеэр аж төрөхдөө Үзэмчин ардын уртын дуутайгаа уусч уянгач, үндэстний соёлоо өвөлсөөр иржээ. Эдгээрийн дотор хошууны засаг төрийн хүчирхэгжихийг дагалдан, Үзэмчиний төрийн таван дуу аяндаа мэндэлж, 20-р зууны дундаж болтол Үзэмчиний төр засгийн найр наадмын талбайг хөгжөөн, үеийн үе урлагчидын хоолойгоор дамжин уламжлагдсаар иржээ. Дээр зууны 40-өөд оны дэлхий даяар дайн дажин дэгдсэн ороо босоо он сард Үзэмчин зүүн гарун хошууны засаг төрийн байгууламж устасанаас төрийн таван дуу нь мартагдан баларч уянга тасарч, зөвхөн малчин ард жил цагаан сар, овоо тахилага, найр наадмаа "Эртийн цагаан буян"-аараа эхлүүлж, "Богд Чингис"-ээрээ өндөрлүүлдэг байснаас энэ хоёр дуу л одоо болтол уламжлагдан үлдэж, бусад гурван дууг нь дуулдаг мэддэг хүнгүй болж билээ. Гэвч түүхийг ард түмэн бичиглэж, соёлыг ард түмэн өвлөдөг учир энэ хатуу үүргийг Улгай голын усыг умдалж, уляастай ууланд тоглож өссөн 70 насыг давж яваа Билигтийн Мажаг хүлээн авч, өтлөө насныхаа жаргал цэнгэлээ болгожээ.

    Төрийн таван дууг уулын Үзэмчин зүүн гарун хошууны төр засаг найр наадам хийхдээ дуулж байсан юм. энэ таван дуу нь "Эртийн цагаан буян", "Эрдний Галбарагцан", "Өнгийн гэрэл", "Ариун тэнгэр", "Богд Чингис"-ээр бүрэлдсэн байдаг. Эдгээр нь бүр төрийн дуу боловч бичигдсэн он жил нь адилгүйгээс өөр өөрийн үлгэр агуулагатай байж, тухайн үеийн төр засгийн эрх бариж, засаг явуулж байгаа нийгэмийн байдлыг зохих хэмжээгээр харуулж байдаг. Найр эхлүүлэх дуу "Эртийн цагаа буян" нь хээр оршуулсан давхар бүсгүйн амийг аварсан бадирчин ламын үлгэрээр сэдэвлэж, "Эрднийн Галбарагц" нь хувилгаан ламын хан хормостын охинтой янаглалаа хэмээн зүүдэлж сэрэхэд атганд нь харин бурхны шарилын нэг шөд байснаас лам гурван эрдэнэ ба хан хормост тэнгэрт залбирснаар шүлэглэж, "Өнгийн гэрэл"-д үзэмчин хүний өнгө гэрлийг уянгалан, "Ариун тэнгэр"-т төр тогтуун ард амгаланг зураглаж, "Богд Чингис"-т эзэн Богдын мэргэн бодол содон ухааныг магтан найраа өндөрлүүлдэг байна.

    1989 онд дэтгэвэрдээ гарсан ахмад урлагчин Мажаг гуай өөрөө 10 мянга гаруй юань гаргаж, үзэмчин төрийн таван дууг унаган төрхөөр нь CD болгон хэвлүүлсэн байна.