Хятадын Ардын УТЗЗ-ийн Бүх Хятадын Хорооны дарга Жя Чинлинь 20-ны үдээс хойш Ханойд хүрэлцэн очиж, Вьетнамд албан ёсны найрсаг айлчлал хийж байна.
Тэрээр Ханойн онгоцны буудалд буусныхаа дараа хэлэх үгээ бичгээр тарааж, сүүлийн жилүүдэд Хятад Вьетнамын харилцаа "урт хугацаа тогтвортой, ирээдүйд хандах, сайн хөршийн найрамдал, бүх талын хамтын ажиллагаа"-ны чиг шугамын жолоодлого доор байнга шинээр ахисан байна. Түүхийн шинэ цаг үед Хятад Вьетнамын сайн хөршийн найрамдал, тал бүрийн хамтын ажиллагааны харилцааг бэхжүүлэн хөгжүүлэх нь хоёр орон, хоёр ард түмний язгуур ашиг сонирхолд нийцэх бөгөөд тус бүс нутгийн цаашилаад дэлхийн энх тайван, тогтвотой байдал, хөгжил цэцэглэлд ч ашигтай юм гэж тэмдэглжээ.
Айлчлалын үеэр Вьетнамын удирдах хүмүүс Жя Чинлиньтай хоёр нам, хоёр орны харилцаа, харилцан сонирхож байгаа асуудлаар санал бодлоо солилцох болно. \Цэцэн орчуулж, Пэрлаймаа хянав\
|