• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-03-21 15:29:53    
Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Хятад улсад айлчилж байна

Синьхуа Агентлэг

    Хятад Улсын Дарга Хү Жиньтаогийн урилгаар Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Владимир Путин Хятад улсад 2 хоногийн төрийн айчлал хийхээр 21-ний үдээс өмнө Бээжинд хүрэлцэн ирлээ.

    Ерөнхийлөгч Путины айчлалын үеэр, Хятад Улсын Дарга Хү Жиньтао түүнтэй хэлэлцээ хийж, Хятад Оросын стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцааг бүх талаар гүнзийрүүлэх асуудлыг авч хэлэлцэхийн зэрэгцээ харилцан сонирхож байгаа олон улсын болон бүс нутгийн гол гол асуудлаар өргөн хүрээнд санал бодлоо гүнзгий солилцох болно. БХАТИХ-ын Байнгын Хорооны Дарга Ү Бангүө, Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Жябао нар ч Ерөнхийлөгч Путинтэй тус тус уулзана. Хятад Орос хоёр тал хамтарсан мэдэгдэл нийтэлж, хоёр орны харилцаатай холбогдсон баримт бичгүүдэд гарын үсэг зурах юм.

    Үүнээс гадна, Ерөнхийлөгч Путиний энэ айчлалын үеэр нь Хятад Орос хоёр орны өөр өөрийн оронд харилцан зохион явуулах "Хятад Оросын жил"-ийн ажиллагааны "Оросын жил" ажиллагааны нээлт тохиож байгаа юм. Хятад Орос хоёр орны төрийн тэргүүн нар Хятад улсад зохион явуулах "Оросын жил" ажиллагааны нээлтийн ёслол болон Хятад Оросын эдийн засаг, худалдааны салбарын дээд албаны хүмүүсийн чуулга уулзалтын нээлтийн ёслолд тус тус оролцох болно. \О.Дарамбазар орчуулж Пэрлаймаа хянав.\