Нэвт-Эрхэм сонсогчид та бүхнийхээ энэ оройн амгаланг айлтгая.Энэ гуравдугаар сарын эхээр НҮБ-аас зохион байгуулсан "Дэлхийн экосистемийн хандлага"сэдэвт чуулга уулзалт боллоо. Дөрвөн жил дутамд болдог эл чуулга уулзалтад дэлхийн 95 орны 1ЗОО гаруй эрдэмтэн мэргэд оролцож,дэлхий дахины экологийн байдал,түүний дотор байгалийн нөөцийг хайр гамгүй алсын бодлогогүй ашигласнаар учирч болох хор уршигийн талаар дэлхий нийтэд сэрэмжлүүлэг өглөө.
2050 онд дэлхийн хүн ам 9 тэрбумд хүрч олонхи нь томоохон хотод амьдрана.ДОХ болон бусад аюултай өвчинийг дарж чадах вакцин гарч ирж,дэлхийн эдийн засаг дөрөв дахин өснө гэж эрдэмтэд төсөөлж байгаа юм байна.Харин цэвэр усны хэрэглээ өсч усны нөөц багасч,байгалийн нөөц хомсдоно гэж үзэж байна.
Олонхи эрдэмтэдийн үзэж байгаагаар хэрэв хүн төрлөхтөн байгалийн нөөцөө зүй зохистой,ариг гамтай ашиглахгүй бол дэлхий ертөнц өлсгөлөнд нэрвэгдэж,усны хомсдолд орох аюултай байна.Үүний хор уршигаар хүчтэй хар салхи үе үе шуурч,хот суурин газрууд усанд автаснаар дэлхий даяар шинэ төрлийн өвчин тархаж,олон мянган хүн үрэгдэхэд хүрнэ.Энэ бүхнээс гарах цорын ганц арга зам бол улс орныг удирдан жолоодож,авч явж байгаа удирдагчид нь байгалийн нөөцөө ашиглах талаар онцгой анхаарах явдал юм. Тэгэхээр саяхан болсон БХАТИХ-ын ээлжит чуулганаас Хятад улс улс орныхоо эдийн засгийн өсөлтийг хангахад байгалийн нөөц баялагаа ухаалагаар,ариг гамтай ашиглахыг Засгийн газрын нэг гол зорилт болгон дэвшүүлсэн нь алсын хараатай бодлого юм гэдгийг тэмдэглэн хэлмээр байна.
НҮБ-ын ивээл дор болсон чуулга уулзалтын илтгэлээс үзвэл өнгөрсөн 5О жилд дэлхийн хүн амын аж амьдрал дээшилсэн байна. Харин цэвэр усыг тооцоо судалгаагүй хэрэглэж,байгалийн нөөцтэй зүй бусаар харьцаад байвал байгаль эх онцгой хямран,дэлхийн хүн амын аж амьдрал эдийн засгийн өсөлтөөс үл хамааран хүндэрч эхлэнэ.
Улс орнууд газрын доорхи баялагаа гаргаж авахыг багасгахгүй бол 2О5О он гэхэд дэлхийн агаарын хэм 3,5 хэмээр дулаарч далай тэнгисийн усны төвшин дээшилэнэ.Ингэснээр бүс нутгуудад хур бороо орох нь нэмэгдэж,зарим газар үер болж,бусад бүс нутагт хар салхи дэгдэх аюулын харанга дэлдэх аж.
Дэлхийн улс орнуудын байгалийн баялагийг авч хэрэглэж байгаа одоогийн техник технологийг нь үндэс сууриар нь шинэчлэхгүй бол экологийнаюулын хүчин зүйл байсаар байх болно гэж эрдэмтэд үзэж байна. НҮБ-ын шинжээчидийн энэ илтгэлд байгаль экологийн талаар санаа тавьж,олж харж амьдрал дээр ажил үйлс хэрэгжүүлж эхэлсэн улс орнуудын тоонд БНХАУ, Нидерланд зэрэг орнуудыг сайшаан тэмдэглэснийг хэлэх хэрэгтэй юм.
Хятад улсад экологийн байдал ямар байгаа талаар сонсогч та бүхэнд танилцуулана гэж түрүүчийн нэвтрүүлэгээр амласныхаа дагуу Хятад улсын БОЯ-ны дэд сайд Пан-Ю-гийн Герман улсын "Шпигель"сэтгүүлд өгсөн ярилцлага дээр үндэслэн товч мэдээлье.
Хятад улс эдийн засгийн түргэн өсөлтөөрөө хөгжиж байгаа орнуудын дундаас цойлон гарч дэлхийн чихийг дэлдийлгэж байгааг би нэг бус удаа ярьж байсан.Гэхдээ эдийн засгийн өсөлтөө хангахын тулд байгалийн асар их баялаг ашиглаж байна Ноён Пан Ю-гийн ярьснаас үзвэл Хятад улс арван мянган долларын үнэтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн тулд Японоос 7,АНУ-аас бараг 6,Энэтхэгээс З дахин их түүхий эд ашигладаг юм байна.Ийм байдлаар удаан явбал байгалийн баялаг хомсдож,хүрээлэн буй орчин доройтож улс орны хөгжилд сөргөөр нөлөөлөх болно гэдгийг Хятад улс сайтар ойлгож байна.Хятад улсад одоо 1,3тэрбум хүн амтай бөгөөд энэ нь 5О жилийн өмнөхөөс хоёр дахин өссөн гэсэн үг юм Тэгэхээр хүн ам өсөхийн хэрээр хүн амьдарч ажиллах болох газар нутагийн хэмжээ сүүлийн 5О жилд хоёр дахин багассан байна Ер нь товчоор хэлбэл Хятад улсын эдийн засгийн түргэн өсөлтийг байгаль орчин нь даахгүйд хүрч мэдэх юм Хятадын газар нутгийн гуравны нэгд хүчлэг бороо орж,хамгийн том долоон мөрний усны тал нь бохирдож, хүн амын дөрөвний нэг нь ундны цэвэр усны гачаалтай байна. Ернь Хятад улсад агаар,усны бохирдолын уршигаар дотоодын нийт бүтээгдэхүүний 8-15 хувийг алдаж байна гэж Хятадын БОЯ-ны дэд сайд онцолсон байна.
Гэхдээ сүүлийн жилүүдэд экологийн доройтолыг хяналтандаа авах арга хэмжээг Засгийн газраас авч явуулсанаар Бээжин болон зарим том хотуудын агаар цэвэршиж нилээд олон гол мөрний ус урьдынхаа бодвол цэнгэг болсон байна. Хамгаалалттай бүсүүд нэмэгдэж,байгаль орчинд сөрөг нөлөөгүй үлгэр жишээ хотуудыг байгуулж,ойг нөхөн сэргээжхууль тогтоомжийг чангатгаж байгаль орчинд халтай ЗО шахам томоохон төслийг хаасан байна.
Эцэст нь хэлэхэд байгаль орчиныг хамгаалах,хайрлах байгалийн баялагаа ариг гамтай ашиглах төрийн зөв бодлогыг Хятад улс ихээхэн эрч хүчтэй хэрэгжүүлж байна.
|