• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-03-22 20:34:50    
"Хятадын эрдэнийн арал---Тайвань" мэдлэгийн уралдааны дүн тодорлоо

Хятадын Олон Улсын Радио

    Хятадын Олон Улсын Радио жил болгон олон орны сонсогчиддоо хандан мэдлэгийн уралдаан явуулж, хариултаа ирүүлсэн сонсогчдын дундаас шагналт байр эзлүүлэх ба байр эзэлсэн сонсогчдынхоо дундаас дахиад тусгай байр эзэлсэн дэлхийн олон орны хэд хэдэн сонсогчийг Хятад оронд урин ирүүлж үнэ төлбөргүйгээр манай радиод, Бээжинд, Хятад улсад үзэн танилцуулж айлчлуулдаг байна.

    Энэ удаагийн "Хятадын эрдэнийн арал---Тайвань" мэдлэгийн уралдаанд бид Монгол улс, Оросын Холбооны Бүгд Найрамдах Буриад улс, Хятадын өвөр Монгол, Японд суралцаж байгаа Монголын иргэн, Бээжинд судлан суралцаж байгаа Монгол улсын оюутнууд оролцож хариултаа бичин ирүүлсэн байна. Бид хариултаа ирүүлсэн сонсогчдынхоо дундаас нэгдүгээр байранд 1сонсогч, Хоёрдугаар байранд 1 сонсогч, гуравдугаар байранд 1 сонсогчийг шалгарууллаа.

    Нэгдүгээр байранд Оросын Холбооны Бүгд найрамдах Буриад улсын сонсогч Буджав Хоёрдугаар байранд Монгол улсын Архангай аймгийн Ахмадын Хорооны дэргэдэх дайнд оролцогсодын зөвлөлийн дарга Содномын Лувсанцэрэн Гуравдугаар байранд Монгол улсын сонсогч С.Цэвэгмид, М.Аюушмаа нар тус тус шалгарлаа. Манай редакцийн бүх ажилтан байр эзэлсэн дээрэх 4 сонсогчдоо цогтой халуун баяр хүргэж байна. Энэ уралдаанд хариултаа ирүүлсэн бусад сонсогчиддоо талархаж байна. Энэ уралдаанд оролцсон сонсогч болгонд бид Тайваний байгалийн өнгө үзэмжийг харуулсан дурсгалын карт илгээх болно. Үүний дэлгэрэнгүй агуулагийг та баасан гаргийн "Захидлын том" булангаар хүлээн авч сонсох болов уу? \Номин бэлтгэв\