• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-03-23 16:04:17    
Бүгд Найрамдах Кипр Улс

Хятадын Олон Улсын Радио

    Нутаг дэвсгэр: 9251 хавтгай дөрвөлжин км (Киприйн статистищийн газрын 2003 оны 1-р сард нийтэлсэн албан мэдээ).

    Хүн ам: 2002 оны балбаны талын төсөөллөөр 800 мянга. Түүний дотор Грек үндэстэн 85,2 хувийг эзэлж, Турк үндэстэн 11,6 хувийг эзэлж ыайна. Түүнээс гадна Армани, Латин, Малүн зэрэг үндэстний цөөнх бий. Гол хэл нь Грек болон Турк хэл, нийтээр Ангил хэл хэрэглдэг. Грекүүд Үнэн алдартаны шашин шүтэж, Туркчууд нь Исламын шашин шүтдэг.

     Нийслэл: Никози, 363 мянган хүн амтай, түүний дотор Грек район нь 273 мянган, Турк район нь 9? Мянган хүн амтай. Жилийн дундаж халууны хэмжээ 31 – 37 хэм, хамгийн сэрүүндээ 5 – 15 хэм:

    Еранхий байдал: Газрын дундад тэнгисийн зүүн хойт хэсэгт байдаг бөгөөд газрын дундад тэнгисийн 3-р том арал юм. Нийт 782 км урт тэнгисийн эрэгтэй, завсарын халуун бүсийн газрын дундад тнгисийн цаг агаартай. Зундаа хуурай халуун, өвөлдөө дулаан чиглэг, зундаа вундажаар 28 – 35 хэм, өвөлдөө 4 – 10 хэм.

    Манай тооллоос өмнөх 1500 онд Грек хүн энэ арал дээр нүүж ирсэн байна. Дараа нь Египет, Перс зэрэг орон Киприйг байлдан дагулж байв. Манай тооллын өмнөх 58 онд Румын эзэнт улст хамрагдав. 395 онд зүүн Румын эзэнт улст эзлэгдэв. 1571 онд Осман хаант улсын харианд оров. 1878 онд Ангилд таслан өгч, 1925 онд Ангилын " шууд хариа колонийн нутаг" болсон байна. 1959 оны 2-р сарын 19-ний өдөр Кипр нь Ангил, Грек, Турктай " Цюрих – Лондон"-ы хэлэлцээр байгуулж, 1960 оны 8-р сарын 16-ны өдөр тусгар тогтнолоо мэдэгдэж, Бүгд Найрамдах Кипр Улсыг байгуулав. 1961 онд Ангилын холбоонд нэгдэв. Тусгар тогтносоны дараа Грек, Турп хоёр үндэстэн олон удаа мөргөлдөөн үүсгэх болжээ. Турк үндэстэн нь 1974 оноос умарш нүүсэн бөгөөд 1975 он болон 1983 онд " Киприйн Турк үндэстэний муж улс" болон " Бүгд Найрамдах Хойт Киприйн Турк Улс" -ыг тус тус байгуулж, хоёр үндэстэн өмнөд хойт хоёр хэсэгт хуваагдсан байдалд орсон байна. \М.Цэцэн бэлтгэв\