• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-03-23 16:07:09    
Эдийн засгийн товч мэдээнүүд

Хятадын Олон Улсын Радио

    1. 2008 онд Хятад улс бүх хөдөө тосгонд телфон утас нэвтрүүлхээр төлөвлөж байна

    Манай радиогийн мэдээ, Хятадын мэдээлэл холбоолоолын яамны орлогч сайд ноён Ши Гөүхуа тун саяхан Бээжинд хэлэхдээ, 2008 онд Хятад улс бүх хөдөө тосгонд телфон утас нэвтрүүлхээр төлөвлөж байна гэжээ.

    2004 оноос эхлэн өнөө болтол Хятад улс нийт 15 тэрбум 900 сая юаний хөрөнгө оруулж, хөдөө тосгонд телефон нэвтрүүлхийг ахиулж байгаа бөгөөд өнөө 90 хувийн хөдөө тосгон телефон утастай болсон юм байна.

    2. Шанхай Ханжөү, Шанхай Бээжингийн хооронд хот хоорондын хурдны соронзон төмөр зам тавих болно
Синь хуа хорооны мэдээ, Хятадын хөгжил өөрчлөлтийн Үндэсний хорооноос тун саяхан мэдээлснийг үзвэл, Хятадын зүүн нутгийн Шанхай болон Ханжөү хот болон Бээжингээс Шанхай хүрэх хурдны соронзон төмөр замын төслийг тун саяхан Хятадын төрийн зөвлөл батлан зөвшөөрсөн байна.

    Мэдээний эх сурвалжаас үзвэл, Шанхайгаас Ханжөү хүрэх хот хоорондын хурдны соронзон төмөр замын бүх урт нь 175 КМ, төсөөллөөр 2008 оноос өмнө байгуулж дуусах бөгөөд 2010 оны Шанхайн дэлхийн яармагаас өмнө ашиглалтад оруулах юм байна.

    3. Энэ оны эхний хоёр сард Хятадын аж үйлдвэрлэлийн өсөлт 16.2%-д хүрсэн байна

    Синь хуа хорооны мэдээ, Хятадын статистикийн газрын тун саяхан нийтэлсэн сарын тайлангаас үзвэл, 1-2-р сард Хятадын үйлдвэр аж ахуйн нэгжүүдийн нэмэгдэл үртэг 2005 оны мөн үеийнхээс 16.2%-р өссөн юм байна.

    Өсөж байгаа салбараас үзвэл, энэ оны эхний хоёр сард, зам харилцаа тээврийн тоног төхөөрөмж үйлдвэрлэх салбар, төмөрлөгийн бус уул уурхайн бүтээгдэхүүний салбар болон цахилгаан холбоо, компьютер болон бусад электрон тоног төхөөрөмж үйлдвэрлэх аж үйлдвэрийн өсөлт 20%-с давсан байна. Гол бүтээгдэхүүнээс үзвэл, төмрийн хүдэр, хар төмөрлөг, цемент зэргийн гаргалтын өсөлт нэлээд түргэн байж, үүний дотор авто машины гаргалт 40%-р өссөн байна.

    4. Энэ оны эхний хоёр сард дээд шинэ техникийн импорт экспортын өсөлт түргэн байна

    Синь хуа хорооны мэдээ, Хятадын худалдааны яамны тун саяхан нийтэлсэн хамгийн шинэ тоо баримтаас үзвэл, энэ оны эхний хоёр сард Хятадын дээд шинэ техникийн импорт экспортын сөсөлт маш түргэн байна.
Үүнд 1-2-р сард, Хятадын дээд шинэ техникийн бүтээгдэхүүний импорт экспортын нийт бүтээгдэхүүн 68 тэрбум ам.долларт хүрсэн байна. \Г. Сайн-Өлзий бэлтгэв.\