Эрт уръд цагт, нэг Ордос өвгөний охин нь өвчлөөд, ойр орчмын олон эмчээр эмнүүлээд тус болсонгүй гэнэ. Сүүлээр нь өвгөн охиноо үхэр тэргэнд суулгаж алс хол Монголжин хушууг зорин явжээ. Хэдэн өдөр хэдэн хоног явсныг бүү мэд!яван явсаар нэг өдөр Хүрээ хушууны Баянхуа гэдэг газар ирээд үхэр нь эцэж тэрэг нь эвдэрч, охиных нь өвчин нь хүндрэв. Өвгөн арга барахдаа охиноо тэвэрч, тэргээ тойрч, охиныхоо заяа тавилангийн муу, өөрийн биеийн үйл там амсаж байгаа зэрэг зовлонгоо тооцож гашуудан дуулсан гэнэ. Өвгөний зовсон дуунд ойр орчмын хүмүүс цугларан ирж, өвгөнийг ятгаж түүнийг дууриаж тэргийг тойрон хөлөө дэвсэн үсэрч дуулцгаасан гэнэ. Дууны цууриа болон хөлийн дэвсэх чимээ нь өвчитний сэтгэлийг хөдөлгөж, охин нь аажим аажмаар мэдээ орж нүдээ нээсэн гэнэ. Олон бүгдээр их баярлаж, үргэлжилэн дуулж үсрэн дэвссэнд, өвчитэн өндийн суух тэнхээтэй болсон гэнэ. Ийм маягаар 7 өдөр 7 шөнө дуулсанд, өвчитөн эрүүл болсон гэнэ. Өнгөрсөн 7 хоногт та бүхэндээ сонсогсон 2 домог болон одоо яриж байгаа энэхүү домог яриа аль нь ч бүр үнэн шиг санагдана. Гэвч хоосон домог ярианаас эш авч болохгүй, хашил түүхийн бодит үйл явдлаас шинжин үзэх чухалтай юм.
Андай бүжгийн үүсэл газрын тухай эрдэмтэд ихээхэн маргаантай байсаар байгаа юм. Нэг зүйл нь, Андай бүжгийн уул үүссэн газар бол Монголжин хушуу гэж яридаг. Нөгөө нэг зүйл бол, Андай бүжиг бол Хүрээ хушуунд үүсчээ, Хүрээ хушуу бол Андай бүжгийн нутаг мөн гэдэг. Бас нэг зүйл бол, Андай бол Горлосоос үүссэн гэж яридаг. Одоо болгол эрдэмтэд энэ 3 зүйлээр маргалдсаар ирсэн юм.
Андай бүжиг чухам аль урлагаас улирч хөгжиж ирсэн тухай эрдэмтэн мэргэд адил бус үзэлттэй байна. Зарим эрдэмтэд Андайг бөөгийн шашинтай холбон, бөөгийн шашны нөлөөллөөс болж андай бүжиг үүсчээ гэж үздэг байна. Андай бүжгийн агуулга хэлбэрт хэдийгээр мохор сүсэгийн өнгө будаг байвч бөөгийн шашны үйлдэлгүй, бөөгийн шашны агуулга хэлбэртэй нэн ч адилгүй юм. Бөөгийн шашин бараг монгол угсаатан үүсэн хөгжихийг дагалдан бий болжээ. Бөөгийн шашны үйл хөдөлгөөнийг бөө бууна гэж хэлдэг, Андай бүжгийг харин дуулна гэж яридаг. Дахивал Андай дуулхад андайгийн гоцлол дуучинтай, 12 хавсрагч дуучинтай, бөөгийн оршиж хүртхэд андай бүжгийн дуучид оршиж хүртэхгүй. Андайгийн дуучид ямар ч хуяг дуулга, жад зэвсэггүй, хэнгэрэг цаггүй, харин бөө нар гартаа жад зэвсэг бариж, биедээ хуяг дуулга өмсдөг юм. Андай дуулах нь ганц андайдсан шинэ бэрээд охидын өвчнийг засахаас биш өөр өвчнийг засдаг биш, харин бөө нь аливаа өвчнийг бүр засна гэдэг. Иймээс агуулга хэлбэрээс нь үзвэл андай нь бөөгийн шашинтай нягт харицаа болбоогүй байж таарна. (та бүхэндээ Андай бүжгийн үүсэл хөгжлийн талаар танилцууллаа. Та бүхэн дараачийн 7 хоногт үргэлжлэлийг хүлээн авч сонирхорой!) /хүчит редактарлав./
|