1983 онд түүний урлан бүтээсэн " Сүнжидмаа" гэсэн Пропин зураг нь " Өвөр Монголын өөртөө засах районы залуучуудын зургийн нэгдүгээр үзэсгэлэн"д шилдэг бүтээлийн шагнал авсан байна. 1984 онд тэрээр Өвөр Монголын Багшийн Их Сургуульд шилжин хүрч уран зургийн пакультетын багш болсон юм. 1985 онд " цэнхэр зүүд" гэсэн пропин зургаа " бүх Хятадын урагшилж байгаа залуучуудын зургийн том үзэсгэлэн"д оролцуулж, бас Өвөр Монголын уран зураачдын нийгэмлэгийн гол зохион ажиллуулсан зургийн үзэсгэлэнд Хайрхан хувийн зургийн үзэсгэлэн гаргаж,түүний төлөөлөгч чанартай зохиол болох " хайр", " малчин" гэх хоёр уран бүтээл нь " Урагн зураг" сэтгүүлийн 1986 оны хоёрдугаар хугацаанд нийтлэгдсэн байна. 1987 онд Хайрханы уран бүтээл- " тэнгэрлэг хөвгүүн" гэсэн зураг нь " Өвөр Монголын Өөртөө Засах Район байгуулагдсан 40 жилийн ойг тэмдэглэх уран зургийн том үзэсгэлэн"гийн шилдэг бүтээлийн шагнал авсан бөгөөд " уран зураг" сэтгүүлийн 1987 оны 9-рт нийтлүүлсэн банйа. 1988 онд энэхүү уран бүтээл нь " Хятадын орчин үеийн хар зураг зурдаг зураачдын толь"д хамрагдан орж, " Чингэс хаан", " Бөхчин хүү" гэх хоёр үлгэрт зураг нь Хятадын умард нутгийн районы үлгэрт зургийн том үзэсгэлэнгийн" шилдэг бүтээлийн шагнал авсан банйа.
1990 онд Голландын Амстердамд байрлаж байгаа уран зураачдын зургийн гудамлигт хувийн зургийн үзэсгэлэн ажиллуулж, Германд " орчин үеийн Хятадын зураачдын таван хүний зургийн үзэсгэлэн" ажиллуулж, Люксенбүргийн хааны ордонд " гурван хүний урлагийн үзэсгэлэн" ажиллуулсан байна. Зураач Хайрханы уран бүтээл нь дэлхийд олон удаа шагнал авсан байна. 1 2
|