Хятадын дорнод нутгийн Зэ Жян мужийн төв Хан Жөү хот нь байгалийн өнгө үзэмж төгс бүрдсэн газар тул "хүний ертөнцийн диваажин" хэмээсэн сайхан нэрийдэлтэй билээ. Өнөөдрийн эгэл хүний амьдрал дугаараар бид энэ үзэсгэлэнт сайхан хотод цагийн урсгалыг даган амьдардаг өндөр настан Бао Чингийн үйл явдлаас танилцуулъя.
Энэ жил 73-ын насан сүүдэртэй өндөр настан Бао Чин Хан Жөүгийн алдарт Ши Хү нуурын ойролцоо байрладаг Дэн Шинь Шян гудамжины хороололд амьдардаг. Тэр бол цагийн урсгалын даган юу моод болж байвал түүнийг сурч эзэмшиж эдлэж явдаг хүн юм. Компьютер ажллуулах, унаа бахих, англиар ярихыг бүр жар гараад сурсан байжээ. Үүнээс болж түүний амьдрал өдөр болгон баяр хөөрөөр дүүрэн байдаг байна.
Тэтэгвэрт гарахаас өнмө тэрээр Хан Жөү хотын иргэдийн урлагийн ордонд утга зохиолын зохион бүтээх ажил хийж байжээ Хан Жөүгийн Ши Хү нуурын өнгө үзэмж, торго дурдан, Лүн Жин цайгаас гадна, Хан Жөүд гаддаад дотоодын хүмүүс юм уу өөрөө ч гэсэн үзэж танилцаагүй маш олон зүйл байна. Хан Жөүгийн иргэн болсны хувьд энэ бүхнийг үзэн сонирхох танилцуулах ёстой гэж тэр үргэлж боддог явдаг. Тэтэгвэрт гарсны дараа тэрээр хүрээгүй үзэмжит газартай танилцах юм уу, хүмүүсийн дэдий ойлгож таниаагүй зүйлийг хайж сурвалжлан тэмдэглэж, түүнийгээ эмхэтгэн өгүүлэл бичээд олон нийтэд танилцуулах жилийн төлөвлөгөө тогтоон ажилласан байна.
Түүний бичсэн 300 мянга гаруй үсэгтэй "365 хоногт Хан Жөүд үзэж харсан сул тэмдэглэл" нь сүлжээн дээр нийтлэгдээд сүлжээ ашиглагчдын сонирхолыг татсан байна.
Зохион бичихэд сонирхолтой болохоор 13 жилийн өмнө 60 настайдаа тэр компьютер ажиллуулж сурсан байна. Тухайн үед Хятадын хотын оршин суугчдын амьдралд компьютер аажмаар орж ирж байсан болохоор орчин үеийн энэ хэрэгслийг амьдралдаа ашиглахаар тэр шийджээ. Ингээд нэг хугцаа хятад хэлний бичлэгийн дүрэмээр компьютер ажллуулах дүрэм горимыг хатуужилтай сурч эзэмшин байна. Өрөө дадамгай эзэмшнийхээ дараа тэр хороололын оршин суугчдад зориулан үнэ төлбөргүй курс эрхэлж, компьютер сурч ашиглахыг хороололын иргэдэд зааж сургаж одоод хүрч иртэл 5 удаагийн дамжаа эрхлэсэн байна.
65-тай жилдээ Бао Чин Англид ажиллаж байгаа зээ охиныхоо урилгаар Лондонд хүрсэн байна. Хэл нэвтрэхгүйгээс өргөн сонирхолтой яриа хөөрөөд дуртай тэрээр тухайн газрын хүмүүстэй харилцаж чадсангүй хэлгүй дүлий хүн шиг буцаж иржээ. Түүнээс хойш тэр англи хэл сурч өнөө ойр зуурын үгээр харилцаж чадах болсон байна.
Хан Жөүд 60 наснаас дээш өндөр настай хүн тэрэг унаа барьж байх нь маш цөөн юм. Гэтэл Бао Чин 69 насандаа жолоо барихыг сурч, 70 насны төрсөн өдрөөсөө хэдхэн хоногийн өмнө жолоочийн үнэмлэхээ авч, машин барьж давхихын жаргалыг эдлэсэн байна.
Ямар нэгэн ажил юм уу газар Машнаар хүрэх шаардлагтай болбол тэр Таксийн компанид утасаар ярьж унаа авч, эхний үедээ туслах жолоочийн тусламжтай явж байсан бол хожим нь бүр бие даан жолоо барих болж, тэр мөртөө замд өөрт нь тохилдсон зүйл, замын хөдөлгөөний талын сэтгэгдлээ бичиж, оройн сонинд нийтлүүлж олны хүртээл болгодог байна.
Өндөр настан Бао Чин бол цагийн урсгалыг даган нийгэм нийтэд ямар юм дэлгэрэн, юу моод болж байвал түүнийг сурч ашиглан эдлэж явдаг хүн юм. Тэр үргэлж хүүхэдтэйгээ мэссижээр харилцаж, интернетийн сүлжээнд хобогдон гадна газар ажиллаж байгаа ачтайгаа сүлжээгээр ярилцдаг байна. Бид орчин үед амьдарч байгаа болохоор орчин үеийн техник мэрэгжлийг сурч эзэмшихгүйд хүрвэл нийгэмээс хоцорох болно шүү гэж өндөр настан Бао Чин ярьж байна.
Тэрээр бас ихээнх цагаар олон нийтийн сайн сайхны төлөөний ажилд оролцож, хороололын оршин суугчдын сайн дурынханы хамгийн өндөр настай гишүүн болсон байна. Долоо хоног бүрийн хоёрдохь өдөр "Бао эгчийн халуун шугам" ажиллуулж, аль айлын цонхон шил хагарсныг хийлгэх, хэн аль нь сэтгэл санааны дарамтад учирсан, нөхөр гэргий муудалцсан зэргийг аль боломжоор зохицуулж байдаг. Түүний хүчин зүтгэлийг үнэлж Хан Жөү хот "шинжлэх ухаан түгээн дэлгэрүүлэгч сайн дурынхан шилдэг гишүүн", "хорооллын байгуулалтад халуун сэтгэлээр оролцогч иргэн" зэрэг яруу алдараар түүнийг алдаршуулсан байна. /Урангоо орчуулж бэлтгэв/
|