Хятадын дэд бүтэцийн байгуулалтад зээл олгож, санхүүжүүлдэг болсон анхны тусгай банк бол 1954 оны 10-р сард байгуулагдсан Хтадын Ардын бүтээн байгуулалтын банк болно. Эхний үедээ Сангийн яамын хариа байснаа 1979 оны 8-р сараас төрийн зөвлөлийн шууд хариа байгууллага болж, Улсын дэд бүтэцийн байгуулалтын хороо болон Санхүүгийн яам удирдах болсон байна. Тус банкийн гол үүрэг бол дэд бүтэуийн зээл болон тусгай зээл олгох, дэд бүтэцийн байгуулалтын болон барилгын аж ахуйн нэжүүдийн түр цагийн хадгаламжийн мөнгийг хадгалуулах, дэд бүтэцийн байгуулалтын төлбөр тооцоо хийх, улсын төлөвлөгөөнд тогтоосон дэд бүтэцийн төслийг санхүүжүүлж, түүнд хяналт тавих зэрэг болно. 1985 оноос эхлэн дэд бүтэцийн байгуулалтын бүх хөрөнгө оруулалтыг тус бүтээн байгуулалтын банк нь Сангий яамныг орлон санхүүжүүлэх болсон байна. Бүтээн байгуулалтын банкийн төв байр нь Бээжинд байж, муж, район, өөртөө засах районуудад салбар банк нь байдаг.
Хөдөө тосгоны банк санхүүгийн ажил хариуцсан анхны тусгай банк: Хятадын хөдөө тосгоны банк санхүүгийн ажил хариуцсан анхны тусгай банк бол 1955 оны 3-р сард байгуулагдсан Хятадын Хөдөө аж ахуйн банк болно. Энэ банк бол Хятадын төрийн зөвлөлийн шууд хариа эдийн засгийн цогц юм. 1957 оны 4-р сард татан буулгаж, Хятадын Ардын банкд хамруулаад, 1963 онд сэргээв. 1965 онд дахин татан буулгаж, Ардыэн банкт хамруулаад 1979 оны 2-р сард дахин сэргээв. Энэ банкийн гол үүрэг хариуцлага бол хөдөө тосгоны бүх төрлийн хадгаламжийн ажил, хөдөө тосгоны бэлэн мөнгөний удирдлага, хөдөө тосгоны бэлэн мөнгийн бус төлбөр тооцоо, улсын санхүүгийн хөдөө аж ахуйг дэмжих хөрөнгө мөнгөгийн нэгдэлтэй удирдаж, хяналт тавих, хөдөө тосгоны итгэмжийн хоршоог удирдах зэрэг болно. Төв банк нь Бээжинд байж, салбар банк нь муж, район, шянь хүртэл байдаг.
Хотын үйлдвэр худалдааны зээл болон хадгалатжийн ажил эрхэлсэн анхны тусгай банк: Хятадын хотын үйлдвэр худалдааны зээл болон хадгалатжийн ажил эрхэлсэн анхны тусгай банк бол 1983 онд Төрийн зөвлөл Хятадын ардын банкаар Хятадын төв банкийн үүрэг гүйцэтгүүлэхээр шийдвэрлэх үед байгуулагдсан Хятадын үйлдвэх худалдааны банк болно. Энэ бол төрийн зөвлөлийн шууд хариа эдийн засгийн цогц юм. Энэ банкийн гол үүлэг хариуцлага бол хот суулины хадгаламж болон аж ахуйн нэжүүдийн хадгаламж, Ардын банкийн найдалгаар төрийн өмчийн аж ахуйн нэгжүүдийн эргэлтийн мөнгийг нэгдэлтэй удирдах, төрийн өмчийн, хамт нийтийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдэд эргэлтийн мөнгийг зээл олгох, үйлдэвэр худалдааны аж ахуйн нэгжүүд болон удирдах салбарын техникийн өөрчлөлтийн хөрөнгө мөнгийг удирдах, төрийн өмчийн болон хамт нийтийн аж ахуйн нэгжийн төлбөр тооцоо, Ардын банкийн даалгсан бэлэн мөнгөний удирдлага болон цалин хөлсний удирдлага зэрэг болно. Төв банк нь Бээжинд байж, орон нжтагт салбар банктай. \ М.Цэцэн бэлтгэв\
|