• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-03-27 18:43:09    
Хятад улсын энх тайванч хөгжил нь Азийн хөгжилд боломж олгоно

Хятадын Олон Улсын Радио

     Индонезэд найрсаг айлчлал хийж байгаа Хятадын Улс Төрийн Зөвлөлдөх Зөвлөлийн Бүх Хятадын Хорооны дарга Жя Чинлинь 26-ны өдөр Индонезийн олон салбарынханы хийлгэсэн дайллага дээр дэлгэрэнгүй үг хэлж, Хятад улсын энх тайван хөгжил нь Азийн хөгжилд боломж олгоно гэж тэмдэглэжээ.

     Жя Чинлинь хэлэхдээ, Хятад улс "хөрштэйгөө найрсаг байж, хөрштэйгөө түншлэх" дипломат бодлого хэрэгжүүлж, хөрш, зэргэлдээ улс орнуудтайгаа харилцан ашигтай ажиллахыг чармайж байна. АСЕАН-тай стратегийн түншлэлийн харилцаагаа ахиулах нь хөрш зэргэлдээ улс орнуудад Хятад улсын баримтлаж байгаа дипломат бодлогын чухал бүрэлдэхүүн хэсэг юм гэлээ.

     "Тайванийг тусгаар тогтнуулах" гэгч ажиллагааг Хятад улсын ард иргэдтэй хамтаар эсэргүүцэж, уг бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалахыг Жя Чинлинь Индонезийн ард түмэнд хүсч байгаагаа илэрхийлжээ. \О.Дарамбазар орчуулж Баясгалан хянав.\