Монгол эрдэмтэн, судлаач Цэнэглтайг та бүхэн сонсч, нэн ч аль нэг олон улсын эрдэм шинжилгээний симпозиум дээрээс харж байсан байж болно. Тэгэвэл дор та бүхэнд энэ том хүний тухай, мөн насан сүүдэр 80 гарч байгаа буурал өвөөг танилцуулья. Цэнгэлтай бол ойр үеийн Хятадын үндэстний хэлний эрдэмтэн, сурган хүмүүжүүлэгч, Хятадын дээд сургуулийн монгол хэл бичгийн заан сургалт болон судалгааны ажлын суурилагч юм. Тэрээр 1941, 1945 онд Японы Токиогийн Шаньлин худалдааны дээд сургууль, Токиогийн аж үйлдвэрийн их сургууль болон Сяньтайгийн хаант улс их сургуулийн хүчин ухааны салбарт суралцаж байжээ.
Цэнгэлтай урид хожид Өвөр монголын цэрэг анги, улс төрийн их сургуулийн монгол хэл бичгийн судлах тасгийн эрхлэгч, Өвөр монголын өдрийн сонины хорооны монгол хэл бичиг найруулах хэлтсийн редактор, Өвөр монголын өөртөө засах районы хэл бичгийн өөрчөлөлтийн нийгэмлэгийн орлогч эрхлэгч, Хятадын нийгэмийн шинжлэх ухааны хүрээлэгийн үндэстний цөөнхийн үг хэл судлах газрын судлаач, Өвөр монголын их сургуулийн монголын хэл утга зохиолын дээд сургуулийн эрхлэгч, Өвөр монголын их сургуулийн орлогч дарга бөгөөд монгол хэл бичиг судлах газрын дарга зэрэг нийгэмийн тушаалуудыг хариуцаж байжээ. Бас 6, 7-р хугацааны Бүх Хятадын АТИХ-ын байнгын хорооны гишүүн, 5, 7-р хугацааны Бүх Хятадын АТИХ-ын иргэний комиссын гишүүн, 1, 2-р хугацааны Төрийн зөвлөлийн эрдмийн цолын комиссын судалгааны талаар үнэлгээ өгөх гишүүн, Хятадын хэлний судалгааны нийгэмлэгийн орлогч даргаар ч яваж байжээ.
Одоо тэрээр Өвөр монголын их сургуулийн форфессор бөгөөд олон улсын монгол судлалын нийгэмлэгийн орлогч дарга, Унгарын дорно дахины судлалын нийгэмлэгийн нэр хүндэт гишүүн, Хятадын үндэстний хэлийн судалгааны нийгэмлэгийн орлогч дарга, Өвөр монголын олон улсын соёлын солилцооны төвийн орлогч хэрэг эрхлэгч зэрэг тушаалуудыг хариуцаж байна.
Цэнгэлтай гуай их сургуулийн үндсэн анги, аспирант, докторын ангид хичээл орж, хэдэн зуун оюутан, 8 аспирант, 3 доктор хүмүүжүүлжээ.
55 жилийн турш Цэнгэлтай гуай монгол болон монгол төрөл хэл, манж хэл, эвэнк хэл, зөрчин үсгийн бага бичлэг зэрэг салбарын заан сургалт, судалгаан болон зохион байгуулж удирдах холбогдох ажлуудыг хийж иржээ. Цэнгэлтай гуай тусгай мэрэгжлийн сургууль, их сургуулиудад монгол хэл бичиг, шинэ монгол үсэг, монгол хэл зүй, монгол авиа зүй, монгол хэлний нутгийн аялага, монгол төрөл хэлний судлал, түүхэн харицуулсан хэл зүй зэрэг хичээлүүдийг зааж байжээ. Одоо тэрээр Хятадын боловсролын хорооны хүн соёл, нийгэмийн шинжлэх ухааны садалгааны төсөл болох "Зөрчин үсгийн судалгаан"-ыг хариуцан хийж бий.
Цэнгэлтайгийн тусгай бүтээл гэвэл, "Монгол хэл бичгийн зүй", "Зөрчин үсгийн бага бичлэгийн судалгаан", "Монгор хэл болон монгол хэл", "Монгол хэлний зүй", "Үг хэл үсэг бичгийн өгүүлэлийн түүвэр", "Үндэстний судалгааны зохиолын түүвэр" зэрэг арав гаруй бий. Цэнгэлтай гуай 1964 онд "Орчин цагийн монгол хэл" гэх хичээлийн бичиг хэвлүүлж, "Монгол хятад толь бичиг"-ийг найруулж, 1983 онд Хятадын гүн ухаан, нийгэмийн шинжлэх ухааны "6.5"-ын чухал төсөл болох "Алтай хэлний харицуулсан судалгаан"-ыг даачлан авч, "Монгол төрөл хэлний нутгийн аялгууны судалгааны цуврал бичиг"-ийг редакторлон бичсэн байна.
Тэрээр додоот гадаадад монгол, хятад, япон, ангил, солонгос зэрэг хэл дээр 60 гаруй өгүүлэл нийтлүүлсэн байна.
Форфессор Цэнгэллтай гуай олон удаа Монгол Улс, Япон, Унгар, Америк, Орос, Өмнөд солонгос зэрэг улс орнуудаар эрдэм шинжилгээний айлчилал хийж, лекц уншиж байжээ. 55 жилийн заан сургалт судалгааны явцдаа тэрээр Хятадын монгол хэл бичгийн мэрэгжлийн чадвартныг хүмүүжүүлэх, Өвөр монголын их сургуулийн монгол хэл бичгийн заан сургалтын систем байгуулахад өөрийн хувь нэмрээ үзүүлсээр иржээ. 2005 оны 12-р сард тэрээр "Гарамгай эрдэмтэн"-ий цол хүртсэн байна.
|