• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-03-28 14:57:01    
Боловсролын ажлыг чухалд үзэж байна

Хятадын Олон Улсын Радио

    Хэнань муж энэ жил дунд зэргийн ажил мэргэжлийн сургуулийн сурагч оюутан элсэх ажлын талаар шинэ тогтоол гаргаж, дунд зэргийн ажил мэргэжлийн сургуулийн хөдөө тосгоны анха зэргийн болон өндөр зэргийн дунд сургууль төгссөн сурагчийг элсэх хэмжээг 70 хувьд хүргэх хэрэгтэй гэж тогтоосон байна.

    Дунд зэргийн ажил мэргэжлийн боловсролыг социалист шинэ хөдөө тосгон бүтээн байгуулах үйлст үйлчлүүлэхийн төлөө Хэнань муж "хөдөө тосгоны ажиллах хүчийг шилжүүлэх бэлтгэл сургалт" болон "хөдөө тосгонд хэрэгцээтэй мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх төсөл" хэрэгжүүлж, ажил мэргэжлийн төрөл бүрийн сургууль жилд давхацсан тоогоор хоёр сая хүнийг энэ бэлтгэл сургалтад хамруулж, жилд хөдөө тосгонд хэрэгцээтэй гурван сая мэргэжлийн боловсон хүчин бэлтгээхээр төлөвлөж байгаа юм байна. Энэ жилээс эхлэн хэрэгжүүлэх 11-р таван жилийн төлөвлгөөний хугацаанд Хэнань муж шяний шатны ажил мэргэжлийн бэлтгэл сургалтын 100 төв, хөдөө тосгоны дунд зэргийн ажил мэргжилийн үлгэр жишээ 30 сургууль, хөдөө тосгоны ажил мэргэжлийн бэлтгэл сургалтын дадалга хийх 10 бааз байгуулах гэж байгаа юм байна.

    Ганьсү муж энэ жил их сургуулийн үндсэн анги төгсөх оюутадын дотроос хөдөө тосгоны боловсролын ухааны чиглэлээр магистерын зэрэгт горилогч 100 аспрант элсэх гэж байна. Түүний 20-г нь Ланжөүгийн их сургуль дэвшүүлж, 80-г нь Баруун хойтын Багшинй их сурүууль дэвшүүлэх юм байна.

    Энэ 100 оюутныг 2006 оны Хятадын магистерын зэрэг горилогч аспрант элсэх жагсаалтад оруулж, их сургууль төгссөний дараахи эхний гурван жилд мужийн боловсролын салбарын тохируулалтаар "улсын ядуурлыг бууруулах гол болох шянь "-ий сургуульд гурван жил багшлуулж, дөрөвдгөөр жилд нь магистерын хичээлдээ орж, тавдугаар жилд нь ажиллахын дагуу сурч, магистерын хичээлээ дуусгаж, боловсролын ухааны чиглэлээр магистерын цул хамгаалах юм байна. Дараа нь дуртай ажлаа сонгож хийх юм байна.

     Шаньдүн муж хөдөө тосгоны сургуульд боловсролын магистер бэлтгэх төсөл хэрэгжүүлж байна. Энэ төслийн дагуу их сургууль төгссөн оюутан сайн дураасаа хөдөө тосгонд очиж багшлахад хүрвэл шалгалт өгөхгүй, мөн үнэ төлбөргүйгээр магистер үзэж болох юм байна. Гэхдээ хөдөө тосгонд заавал таван жил багшлах хэрэгтэй юм байна.

     Хятадын баруун өмнөд нутгийн Чүнчин хотын боловсролын хороо "Боловсролын хандивийн удирдах арга" боловсруулан тогтоож, хот дүүргийн шат бүрийн боловсролын салбарууд ядуу гэр бүлийн хүүхдийн өмнөөс нийгмийн хандивын туслалцааг хүлээн авч болно гэж тогтоожээ. Гэхдээ, боловсролын хандив туслалцааг заавал боловсролд зарцуулах хэрэгтэй бөгөөд цаг тухайд нь хандивласан хүн болон нийгэм нийтэд мэдэгдэж байх хэрэгтэй юм тогтоожээ.

     Энэ удирдах аргад мөн нийгмийн хандиваар голцуу хөдөө тосгоны онцын ядуу амьдралтай айлын хүүхэд, хот суурины амьдралын доод захын баталгааны айл өрхийн хүүхэд, амьдрал ядуу учраас хот орж ажиллаж байгаа тариачдын хүүхэд, ядуу амьдралтай оюутан сурагч болон эдийн засгийн хүндрэлтэй айлын хүүхдийг туслах болно гэж тогтоосон байна. Туслах баримжааны талаар бага сургуулийн сурагчид жилд 200 юань, анха зэргийн дунд сургуулийн сурагчид жилд 300 юань, өндөр зэргийн дунд сургуулийн сурагчид жилд 600 юань, бусад оюутан сургчийг туслах баримжааг сургууль болон холбогдох салбар зөвдөн тогтооно гэж тогтоожээ.

     Хятад улс өнөө их дунд бага сургуульд Ангил хэл сурах шинэ арга нэвтрүүлэх гэж байна. Энэ нь Хятадын боловсролын шинжлэх ухааны "10-р таван жилийн төлөвлгөө"-ний судалгааны амжилт юм байна. Энэ аргаар сурагчид нэг цагийн дотор 100 үг цээжилж, 10 цагийн дотор хэлний зүйг эзэмшиж, 24 цагийн дотор Ангил хэлний анхны мэдлэгтэй болж болох юм байна.