Хятадын засгийн газар хөдөө тосгоныг хөгжүүлэх төлөвлөгөөг саяхан гаргасан байна. Энэ төлөвлөгөө нь тарималд нөхвөр олгох, татварыг багасгах, хөдөө тосгоны дэд бүтцийн байгуулалтыг эрчимжүүлэх зэрэг арга барилаар дамжуулан, хоцронгуй хөдөө тосгоныг баян чинээлэг, ардчилсан, соёлч боловсон шинэ хэлбэрийн хөдөө тосгон болгон байгуулах зорилготой.
Хятадын баруун өмнөд нутгийн Гүй Чжөү муж нь хөдөө аж ахуйн том муж, хүн ам олонтой. Гүй чжөүгийн уулан гүнд Чяо ди гэдэг жижиг тосгон байдаг. Хэдэн жилийн өмнө орлого бага, зам харилцаа муу, амьдрах орчин ахуйн тааруухан байжээ. Уг тосгоны иргэн Чжан Дэмин хэлэхдээ, 2000 онд л гэхэд манай тосгон тун аргагүй байсан, бага л бороон хур орвол гарч явахын аргагүй байсан. Манай тосгонд залуучууд олон, амьдарлын орчин ахуйн тааруухан болохоор баян чэнээлэг болох хүсэл эрмэлзэл их байгаа гэжээ. Хөдөө тосгоны орчин ахуйг сайжруулъя, тариачдын орлогыг нэмэгдүүлье гэдэг нь Хятадын зонхилох тариачдын хүсэл мөрөөдөл болно. Түүх болон тогтолцооны хүчин зүйлээс болоод, хагас зуун жилийн турш хот газартай зэрэгцүүлэхэд, хөдөө тосгон хоцронгуй, тариачдын орлого бага байгаа. Тариачид өвчнөө үзүүлж чадахгүй, ном бичиг сурч чадахгүй үзэгдэл байгаа.
Хятадын хүн амын зохилох нь тариачин. Хөдөө тосгоны асуудал нь төр гүрний тогтвортой байх, эдийн засаг тогтвортой хөгжихөд холбоотой юм. Сүүлийн жилүдэд Хятадын засгийн газраас энэ асуудлыг шийдийн тулд, хөдөө тосгоны хөгжлийг дэмжих арга хэмжээнүүд авсан. Тухайлбал: тариачдад шууд нөхвөр олгох, татвараас хэлтрүүлэх зэрэг арга хэмжээнүүд болно. Эдгээр арга хэмжээнүүд нь тариачдын үйлдвэрлэлийн идвэхийг зохих хэмжээнд дээшлүүлж, орлогыг нь нэмэгдүүлсэн боловч хотын хөгжлийн хурдац нэн түргэн болсон нь хот хөдөөгийн зөрөө өргөжсөөр байна.
Хятадын төв санхүүгийн удирдах хэсгийн албын орлогч дарга Чжэнь Шивэнь хэлэхдээ:
Хятадын хот хөдөөгийн зөрүү цаашид ихэссээр л байна. 2005 онд тариачдын хүн нэгбүрийн цэвэр орлого 3255 юань, хот суурины хүн нэгбүрийн орлого 10493 юаньд хүрч, 7283 юаний зөрүү гарч байна. Энэ зөрүү өөрчлөлт хийж нээлттэй байлгахаас өмнөхөөс багасаагүй харин ихэсчээ. Нөгөө талаар тариачдын эдэлж байгаа соёл боловсрол, эрүүл хамгааллын талын зөрүү нь орлогын талын зөрүүгээс бас их байна гэжээ.
Хөдөө тосгоны асуудлыг тууштай шийдвэрлэхийн тулд, хэдэн жил туршилт хийгээд Хятад улс шинэ хэлбэрийн хөдөө тосгон байгуулах бодлого гаргасан байна. Энэ бодлогын дагуу ирх хэдэн арван жилд Хятад улс хөдөө тосгонд асар их хөрөнгө оруулж, хөдөө тосгоны дэд бүтцийн нөхцөл болзлыг сайруулахад хэрэглэж, тариачдыг хотын оршин суугачдын адил эдийн засаг, нийгмийн хөгжлийн үр өгөөжийг эдлүүлэх болгоно. Хэдэн жилийн өмнө энэ бодлогыг Гүй чжөү мужийн Чяо ди тосгонд туршин хэрэгжүүлжээ. Орон нутгийн засгийн газар хэдэн зуун мянган юаний хөрөнгө оруулж, тариачдыг дагуулан жолоодож, засмал зам, орон сууц, эрүүл хамгааллын төхөөрөмж, соёл урлагийн далбай байгуулсан бөгөөд нөхөн олгох хэлбэрээр тариачдыг урамшуулж эдийн засгийн таримал тариулсан байна. Хэдэн жилийн дэд бүтцийн байгуулалтаар, Чяо ди тосгон ядуу уулан тосгон байснаасаа баян чинээлэг амьдралтай шинэ хэлбэрийн хөдөө тосгон болон хөгжиж байна.
Чяо ди тосгоны тариачин эмэгтэй Ли Фүмин хэдэн жилийн дотор өөрчлөгдөн хувирсан тосгоныхоо тухай хэлэхдээ: хоол унд хийхээр авч хэлэхэд, өнгөрсөнд ууланд гарч түлээ хадаж авчраад хоол ундаа хийж байсан бол одоо газ юм уу намгийн хийхээр хоол ундаа хийх болсон гэжээ.
|