• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-03-29 16:41:15    
Хагалгаа хийлгэж амаржсан бүсгүйчүүдийн анхаарах зүйл

Хятадын Олон Улсын Радио

    Одоо дийлэнх эмэгтэйчүүд амаржихдаа хагалгаа хийлгэн амаржих арга хэргэлж байна. Энэ нь хэдийгээр эх нялхасын эрүүл мэнд болон аюулгүй байхыг батлах боловч хагалгаа хийлгэж амаржсанаас хойш жирэмслэхийг хориглох арга хэмжээ авахдаа онцгой хичээхгүй юм бол биеийн эрүүл мэндэд ноцтой нөлөөлөх болно.

    Хагалгаа хийлгэж амаржсан бүсгүйчүүд 3 жилийн хугацаанд яасан ч дахиж хүүхэд төрүүлж болохгүй. Хагалгаа хийлгэж амаржсан эмэгтэйчүүдийн хүүхэн хэвтэш нь 3 жилийн дотор гүйцэд эдгэдэггүй болохоор энэ хугацаанд жирэмслэх юм бол заавал ураг зулбуулах хэрэгтэй. Хэрэв уулын шарх сорви нь гүйцэд анигдаагүй байхад жирэмсэлэх юм бол эмэгтэйчүүдийн биеийн эрүүл мэндэд тун их хор хөнөөл учруулдаг байна. Энэ 3 жилийн дотор хүүхэд төрүүлэх юм бол ураг бүрхэвч нь хагарч эх нялх хоёрын аминд хүрэх аюултай юм. Иймээс анхны хүүхдээ төрүүлсэний 3 жилийн дараа дахиж хүүхэд төрүүлэх нь эмэгтэйчүүдийн биеийн эрүүл мэнд болон бүх талын аюулгүй байдалд тустай болохыг мэргэжилтэд санал болгож байна.

     Далайн байцаа илүүхэн идэх нь эмэгтэйчүүдийн хөхөө хамгаалахад тустай

     Гадаадын анагаах ухааны мэргэжилтэдийн судалгааны дүнгээс үзвэл, далайн байцаа нь эмэгтэйчүүдийн нүүр царайг гоё сайхан болгож, бие цогцыг нь тураах үйлдэлтэй байдаг төдийгүй хөхний булчирхайн ажиллагааг идэвхжүүлэх үүрэг гүйцэтгэдэг байна.

     Далайн байцаанд үлэмж хэмжээний йод агуулагдаж байдаг, тэрээр өндгөвчийн цэврүүг шар биет болгож, бие дэх эм гормоныг цөөрүүлж, дотоод шүүрлийн замбараагүй болсон байдлыг зохицуулхын зэрэгцээ, хөхний булчирхайн үржлийн далд гэмийг арилгадаг байна.

     Эмэгтэйчүүд хөхөө хамгаалахын тулд далайн байцааг байнга идэж байхын хамт бас буурцгийн зүйл, улаан буудай, эрдэнэ шиш, сүү сүүн бүтээгдэхүүн, хүнсний ногоо, жимс жимсгэнэ тэрчлэн могой жарс, чулуун дэгдээ, хижим зэргийг илүүхэн идвэл зохино. Харин кофе мэтийн өдөөлт ихтэй ундааг хэтэрхий их уух юм бол хөхөнд муугаар нөлөөлдөг байна. Тосонд хайрсан буюу чихэрлэг бүтээгдэхүүн нь илч ихтэй болохоор хүний бие дэх эм гормоныг түргэн нэмэгдүүлж, хөхний булчирхайн ажиллагаад харш нөлөө үзүүлдэг байна. /Л.Буянтогтох орчуулав/