Хятад улс бол олон үндэстнээр бүрэлдсэн нэгдсэн орон мөн. Хан үндэстнээс гадна бас 55 үндэстний цөөнхтэй, тэд бүр өөрийнөхөө зан заншил, соёл урлагтай юм. Үүнд ардын дуу нь тэдний соёл урлагийн хамгийн өвөрмөц онцлог болж байгаа юм. Гэтэл одоогоор үндэстний цөөнхийн амьдрал нь орчин үеийн олон зүйлтэй нийлэн хөгжиж байгаагаар ардын дуу шиг үндэстний цөөнхийн соёл урлагийг уг хэлбэрээр нь хадгалан залгамжилж чадах эсэхэд хүмүүс эргэлзээ төрөх боллоо.
Одоо та бүхэнд Гуан Шигийн Жуан Үндэстий Өөртөө Засах Район үндэстний ардын соёл урланийг амжилтай хамгаалж ирсэн байдлаас дөхөм танилцуулъя.
Гуан Шигийн Жуан Үндэстний Өөртөө Засах Район бол Жуан, Хан, Ёо , Мяо, Дүн зэрэг 12 үндэстэн төвлөрөн суугаа өөртөө засах район юм. Үндэстэнүүд соёлын үлэмжхэн өвийг буй болгосон бөгөөд үлгэр домог, ши жүжиг, дуу хөгжим, бүжиг мөн хурим ёслол, биеийн тамир спорт зэргийн баялаг сахйхан эдийн бус соёлын өвийг үүдэн бүтээсэн байна. Гэтэл гадны болон орчин үеийн соёлын хоёр их нөлөөгөөс болж үндэстний ардын уламжлалт соёлын оршин хөгжих нөхцөл боломж муудж, түүх соёлын үнэ цэнтэй соёлын нөөц адил бус хэмжээгээр эвдэгдэн орхигдсон байна. Ийм байдалд чиглүүлэн Хятад улс сүүлийн жилүүдээс үндэстний цөөнхийн ардын соёл урлагийг хамгаалахыг чухалчлах болсон байна.
Өнгөрсөн зууны 80-аад оноос хойш, Гуан Шигийн Жуан Үндэстний Өөртөө Засах Районы засгийн газар бүх районы хэмжээнд үндэстний ардын улалмжлалт соёлд шинжилгээ судалгаа хийх, үндэстний соёлыг хамгаалах ажлын дүрэм тогтоолыг боловсруулан тогтоох, үндэстний уламжлалт баяр наадмын ажиллагаа зохион байгуулах, үндэстний цөөнхийн эртний бичгийг эмхэтгэн цуглуулж, хэвлүүлэх, ардын дунд уламжлагдаж ирсэн үлгэр домог, туулс, ши жүжиг, бүжиг, дуурийг эмхэтгэн цуглуулж хэвлүүлэх зэрэг үндэстний ардын уламжлалт соёлыг хамгаалах ажлыг зохион байгуулан хэрэгжүүлж ирсэн байна. Ардын дууг хамгаалан өвлөн залгамжлах үүднээс Гуан ши жил бүр ардын дууны урандаан явуулж, ардын шилдэг дуучидыг шалгаруулж байна. Үүнээс гадна, ардын соёл урлагийг хамгаалах судалгааны дамжаа эрхлэх, Нань Нингийн олон улсын ардын дууны урлагийн наадам, Хэ Чигийн зэс хэнгэргэт ардын дууны урлагийн наадам зэргийн томоохон арга хэмжээнүүдийг зохион явуулж үндэстний цөөнхийн соёл урлагийг хөгжүүлэн хамгаалж байна. /Урангоо орчуулж, бэлтгэв/
|