• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-03-29 18:25:52    
ХОУР-гийн Монгол хэлний нэвтрүүлгийн танилцуулага

Хятадын Олон Улсын Радио

    ХОУР 1964 оны 12-р сарын 1-ний өдрөөс эхлэн монгол хэлээр нэвтрүүлэг явуулж эхэлснээс одоог хүрч иртэл 42 дэх жилдээ байна. 40 гаруй жилийн турш Монгол хэлний нэвтрүүлэг нь Монгол улсын сонсогчиддоо Хятад орныг танилцуулахын зэрэгцээ, олон улсын үйл явдал, Хятад-Монгол хоёр орны найрсаг хэлхээ холбоо, эдийн засаг худалдааны хамтын ажиллагааг гүйцэд мэдээлж, Хятад Монгол хоёр орны ард түмний бие биеийн ойголцол, найрамдлыг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулж, Монголын сонсогчдын талархлыг хүлээсэн байна. Монгол хэлний нэвтрүүлэг сонсогчдынхоо анхаарал халамжаар өсөн хөгжиж, агуулга нь улам баяжиж байна. Одоо Монгол хэлний нэвтрүүлэг өдөр бүр сүүлийн үеийн мэдээ, цаг үеийн мэдээлэл, тусгай нэвтрүүлгүүдээс бүрдсэн нийт 6 цагийн нэвтрүүлэг бэлтгэн явуулж байна. Үүнд тодруулан хэлэхээс, 2005 оноос болон энэ 2006 оноос манай радио Улаанбаатар болон Дархан хотод өдөр бүр FM-ийн нэвтрүүлэг ту тус явуулах болсон байна. Манай нэг өдрийн нэвтрүүлэг нь эхлээд сүүлийн үеийн мэдээ, дараа нь цаг үеийн мэдээлэл, тусгай нэвтрүүлэг эдгээрээс бүрдэж, тусгай нэвтрүүлгүүдэд нь олон талын агуулгыг багтааж, өнөөдрийн Хятад улсыг Монгол улсын болон дэлхийн аль ч оронд байгаа монгол хэлтэнд танилцуулж байна.

     Манай тусгай булангуудад нэгдэх өдөр "Нийгмийн маьдрал", "Бээжингийн мэдээлэл", хоёрдох өдөр "Эдийн засгийн мэдээлэл", "Аялал жуулчлал" нэвтрүүлэг, гуравдах өдрийн нэвтрүүлгээр "Соёл урлаг", "Боловсрол, шинжлэх ухаан эрүүл мэнд", дөрөвдөх өдөр "Үзсэгэлэнт сайхан миний нутаг", "Урын сан, уран зохиолыннэвтрүүлэг", тавдах өдөртөө бол "Найрамдлын гүүр" нэвтрүүлэг, Монгол улсын оюутнуудыг оролцуулсан "Сайн байна уу? Монгол орон"нэвтрүүлэг, хагас сайндаа "Бямба гаргийн дуу хөгжмийн нэвтрүүлэг", "Уянгийн хэмнэл ", бүтэн сайндаа "Ням гаариг буюу 2008 олимпын Бээжин" , "Хөгжим мэдээллийн хөтөлбөр", нэгдэх өдрөөс бүтэн сайн болтол өдөр болгон 10 минутын хятад хэлний хичээл явдаг байна. Эдгээр нэвтрүүлгийн булангууд нь сонсогчдын анхаарал сонирхлыг татах болоосой гэдэгт найдаж байна.

     Бид агаарын долгион болон захидал, интернетээр сонсогчид болон сүлжээ ашиглагчидтайгаа туйлын дотно харилцаатай боллоо. Адил бус улс орон газар нутгаас захидал имайл авах бүр манай редакцийн бүх нөхөд баярлаж урамшдаг бөгөөд нэн онцгойлон сонсогчид сүлжээ ашиглагч маань захидал имайлдаа бидний хүчин чармайлт болон өчүүхэн бага амжилтыг үнэлэн сайшаах бүр, бид ч сэтгэл догдлон ихэд баярлаж,та нараараа бахарахдаг билээ.

    Сүүлийн жилүүдэд бид нэвтрүүлгийн чанар чансаагаа дээшлүүлэн, мэдээллийн цар хүрэгээ нэмэгдүүлэх талаар тодорхой хэмжээний амжилттай ажиласнаас гадна, ажил үйлсийн талаар ч нэлээд хөгжил дэвшилттэй байна. Манай монгол хэлний нэвтрүүлэг 2002 оны 10-р сарын 1-ний өдрөөс эхлэн Монгол улсын нийслэл Улаанбаатарт FM-аар цацагдах болж, нэвтрүүлгийг маань нийслэлийн ойр хавийн районы 1 сая шахам хүн хүлээн авч сонсох боломжтой болж, үр нөлөө маань ихээр нэмэгдсэн байна.Улаанбаатар болон хотын ойр хавийн районы сонсогчид FM-ийн долгионоор манай нэвтрүүлгийг сонсох боломжтой болсноор сонсогчдын тоо маш түргэн нэмэгдэж, сонсогчдын клуб ч шинээр байгуулагдсан байна. Энэ оны 3-р сарын 1-ээс эхлэн манай Хятадын Олон Улсын радиогийн Монгол хэлний нэвтрүүлэг Улаанбаатар, Дархан хотод FM-ийн долгионоор нэвтрүүлэг явуулж эхэлсэн байна. Манай долгионы байр Улаанбаатарт FM 100.9, Дарханд FM 103.7 юм. Манай нэвтрүүлгийн цаг ч нэмэгдээд өдөр бүр 7 цагаар цацах болсон байна. Баярлууштай нь ахмад сонсогчид маань манай нэвтрүүлэгт анхаарлаа байнга хандуулж байгаагаас гадна залуу сонсогчид олноор нэмэгдлээ. Тэд хятад орныг мэдэж,ард түмнийг маань ойлгохыг хүсч, хятад хэл сурах явдлыг чухалчилдаг болж байна.

     Хятад, Монгол хоёр орны харилцаа тогтвортой хөгжиж, эдийн засаг худалдааны хэлхээ холбоо нэмэгдэж байгаа нь тэдэнд өргөн боломж олгож байна. Манай радио сонсогчдынхоо хүсэл сонирхолыг улам сайн хангахын тулд, сүүлийн жилүүдэд уламжлалт радио нэвтрүүлгээ хөгжүүлэн чанаржуулахын зэрэгцээ гадаад мэдээллийн шинэ зам суваг болох интернетын сүлжээг нэвтрүүллээ. 2003 оны 12-р сарын 28-ны өдрөөс манай радиогийн гадаад хэлний 38 редакцийн нэвтрүүлэг цөмөөрөө вэб хуудас ажлуулж эхэлсэн юм.

     Монгол хэлний вэб хуудас 2003 оны 10-р сарын 1-ний өдрөөс эхлэн интернетын сүлжээнд албан ёсоор ажиллаж эхэлсэн байна. Монгол хэлээр сүлжээ ашигладаг үзэгч, сонсогчид "mn.chinabroadcast.cn" гэсэн хаягаар интернетын сүлжээнд холбогдож, манай вэб хуудсыг сонирхон уншиж,нэвтрүүлгийг маань сонсч, манай ажлыг өндөр үнэлэж байна.

     Монгол хэлний редакцийн ажил нь манай сонсогчдын анхаарал, дэмжлэгтэй салшгүй холбоотой юм. Сонсогчдын маань анхаарал дэмжлэг бидэнд ажлын эрч урам хайрлаж хүч сэлбэдэг билээ. Бид цаашид улам чармайж, радио нэвтрүүлэг болон интернетийн нэвтрүүлгээ улам чанаржуулж,сонсогчиддоо улам сайн үйлчлэхийг хичээнэ. \Номин бэлтгэв\

     Та бидний харилцах хаяг: Бээжин. Хятадын Олон Улсын Радиогийн Монгол хэлний редакци. индекс 100040.

     Та бас манай вэб хуудсанд хандаж E_mail-аар бидэнтэй харилцаж болно.

     Манай вэб хуудас:

     ХОУР-гийн Монгол хэлний редакцийн харилцах утас: 010-68892131, 010-68892141, 010-68892196

     Факс: 010-68892196

     通讯地址:中国国际广播电台蒙古语广播部

     邮 编: 100040