99.7% хувийн саналын бүртгэлийн дүнгээс үзвэл Израилийн Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэч Ехуд Олмертын удирдсан Кадима нам парламентын 120 суудлаас 28 суудал авч, парламентад хамагийн олон суудалтай нам болсныг Израилийн сонгуулийн комиссын 29-ний өглөө нийтэлсэн бүртгэлийн дүнд мэдээлсэн байна.
Мөн өдөр Палестины хууль тогтоох хороо Палестины лалын эсэргүүцлийн хөдөлгөөн—Хамасын эмхлэн байгуулсан Палестины шинэ засгийн газрын гишүүдийн нэрийн жагсаалтыг баталсан байна. 24 сайд сонгогдож, Хамас дотоод явдлын яам, гадаад явдалын яам зэрэг чухал яамдыг авсан байна. /Урангоо орчуулж, Пэрлаймаа хянав/
|