Нутаг дэвсгэр: хоёр сая 250 мянган хавтгай дөрвөлжин км.
Хүн ам: 2002 оны байдлаар 21 сая 700 мянга. Гол нь Арав хүн, гадаадын иргэн хүн амын бараг 30 хувийг эзэлж байна. Албаны хэл Арав хэл, Ангил хэл түгээмэл хэрэглдэг. Исламын шашин бол төрийн шашин, Сүнитийн бүлэг нь 85 хувь, Шитийн бүлэг нь 15 хувийг эзэлдэг.
Нийслэл: Эр-риад, барагцаагаа дөрвөн сая хүн амтай. Жилийн дундаж дулааны хэмжээ 25 хэм.
Чухал баяр дурасгалын өдөр: мацаг тайлах өдөр -- Арав тооллын 10-р сарын нэгний өдөр, засгийн газрын албан байгууллага мөн Арав тооллын 9-р сарын 25-наас 10-р сарын 5-нийг хүртэл амардаг. Мал Нядлах өдөр – Арав тооллын 12-р сарын 10-ны өдөр. Засгийн газрын албан байгууллага мөн Арав тооллын 12-р сарын 5-ны өдрөөс 15-ны өдөр хүрдэл амардаг.
Ерөнхий байдал: Саудын Арав бол Шашин төрийг хослуулсан эзэнд тогтолцоотой вант улс юм. Тус улс нь улс төрийн намын үйл ажиллагааг хориглодог. Үндэсэн хууль байхгүй, "Күран судар" болон Мухамодын сургаалаар төрийн хууль хэрэгжүүлэх үндэс баримт богодог.
Аравын хойг дээр оршидог, зүүн талд нь Персийн булан, баруун талд нь Улаан тэнгис бий. Иордан, Ирак, Кувейт, Аравын Нэгдсэн Эмирт Улс, Оман, Йемен зэрэг оронтой хөршилж байна. Нийт 2437 км урт тэнгисийн эргийн шугамтай. Газрын байц нь баруун тал нь өндөр, зүүн тал нь нам доор, баруун хэсгийн өндөрлөг нь газрын Дундад тэнгисийн хэлбэрийн цаг агаартай. Бусад нутаг нь завсарын халуун бүсийн элсэн цөлийн цаг агаартай. Зундаа тэнгисийн эрэг дагуу нутаг нь 38 – 39 хэм халуун, дотор газар нь хамгийн халуундаа 54 хэм хүрдэг. Өвөлдөө эерэг дулаан. Жилийн хур тундасын хэмжээ нь 200 мм-ээс давахгүй.
Манай тооллын 7-р зуунаас Исламын шашныг үндэслэгч Мухамодын залгамжилагчид Аравын эзэнт улс байгуулж, 8-р зууны үеийн хамгийн хөгжин бадарсан үед газар нудаг нь Европ, Ази, Африк гурван тивийг сундалж байжээ. 11-Р зууны үеэс эхлэн доройтон буурч, 16-р зуунд Осман хаант улст эзлэгдэв. 19-р зуунд Ангилд эзлэгдсэн бөгөөд хоёр хэсэгт хуваагдаж байжээ. 1924 онд Авдул-Азиз Сауд нь хоёр хэсгийг нэгэтгэж 1925 онд өөрийгөө ванд өргөмжилэв. 30 гаруй жилийн дайн байлдаан хийж эцсийн бүлэгт Аравын хойгийг нэгэтгэж 1932 оны 9-р сарын 23-ны өдөр Аравын вант улс байгуулсан бөгөөд энэ өдрийг Саудын Аравын үндэсний баяр болгосон байна. \ М.Цэцэн бэлтгэв\
|