• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-03-30 14:46:09    
Эдийн засгийн товч мэдээнүүд

Хятадын Олон Улсын Радио

    1. Энэ оны 2-р сард Хятадын худалдааны ашиг ихээр буурсан байна

    Синь хуа хорооны мэдээ, Хятадын гааалийн Ерөнхий газрын тун саяхан нийтэлсэн хамгийн сүүлийн тоо баримтаас үзвэл, энэ оны 2-р сард Хятадын гадаад худалдааны экспортын нэмэгдлийн хурд аажмаар буурч импортын нэмэгдлийн хурд нэлээд ихээр дээшилж, худалдааны ашиг өнгөрөгч сарынхаас 7 тэрбум 100 сая ам.доллар буурсан байна.

    Галийн бүртгэлийн тоо баримтаас үзвэл, 2-р сард Хятадын гадаад худалдааны импорт экспортын хэмжээ 105 тэрбум 800 сая ам.долларт хүрч, мөн сарын худалдааны ашиг 2 тэрбум 450 сая ам.долларт хүрсэн юм байна. Энэ нь 2004 оны 8-р сараас хойш, ганц сарын ашгийн хэмжээ хамгийн бага сар болох юм байна.

    Бүртгэлийн тоо баримтаас үзвэл, энэ оны 1-2-р сар хүртлэх байдлаар Европын холбоо, Америк, Япон болон АСЕАН нь мөн л Хятадын төрвөн том худалдааны түнш болсоор байгаа юм байна.

    2. Энэ оны эхний хоёр сард Хятадын орон сууц болон хоол ундны жижиглэнгийн худалдааны хэмжээ 13%-р өссөн байна

    Синь хуа хорооны мэдээ, Хятадын худалдааны яамнаас мэдээлснийг үзвэл, энэ оны 1-2-р сард, Хятадын орон сууц болон хоол ундны жижиглэнгийн худалдааны хэмжээ 2005 оны мөн үеийнхээс 13%-р өссөн байна.

    Бүртгэлийн тоо баримтаас үзвэл, 1-2-р сард, орон сууц болон хоол ундны жижиглэнгийн худалдааны нийт хэмжээ 176 тэрбум гаруй юаньд хүрсэн байна.

    3. Хятадын ой шугайн нөмрөгийн хэмжээ 18%-с давжээ

    Хятадын ой шугайн ажил архлэсэн Үндэсний газрын нийтэлсэн бүртгэлийн тоо баримтаас үзвэл, Хятадын ой шугайн нөмрөгийн хэмжээ өнөө 18 хувиас давсан байна.

    Газар нутгаа ойжуулж, хүн төрлөхтний оршин тогтнож байгаа эклогийн орчин ахуйг хамгаалхын төлөө 1979 оноос эхлэх Хятад улс жил бүрийн 3-р сарын 12-ны өдрийг мод тарих өдөрлөг болгоосон байна. Өнөө бүх дэлхийд 50 гаруй улс орон мод тарих өдөрлөг зохион байгуулсан юм байна.

    4. Хятад Оросын эдийн засаг, аж үйлдвэр, худалдааны дээд хэмжээний чуулга уулзалт болж байна

     Манай радиогийн мэдээ, Хятад Оросын эдийн засаг, аж үйлдвэр, худалдааны дээд хэмжээний чуулга уулзалт 3-р сарын 22-ны өдөр Бээжинд болсон байна.

    Энэ чуулга уулзалт бол Хятадын зохион байгуулж байгаа "Оросын жилийн үйл ажиллагаа"-ны дотрох цар хэмжээгээр хамгийн их, өндөр зиндааны чуулга уулзалт болох юм. Тухайн үед Хятад Орос хоёр орны засгийн газрын албаны хүн, эдийн засаг, аж үйлдвэр, худалдааны зүтгэлтэд болон мэрэгжилтэд 600 гаруй хүн оролцсон байна.

    Хятад Орос хоёр орон бол маш чухал эдийн засаг худалдааны түнш болох юм, 2005 онд, хоёр талын худалдааны хэмжээ 30 тэрбум ам.долларт хүрсэн юм байна. \Г. Сайн-Өлзий орчуулж, хянав.\