Палестины лалын эсэргүүцлийн хөдөлгөөн Хамасын эмхлэн байгуулсан Палестины шинэ Засгийн газар 29-ний өдөр тангараг өргөж,ажилдаа орсон байна.Тангараг өргөх ажиллагааг Палестины үндэстний эрхт байгууллагын дарга Аббас даргалсан байна. Шинэ ерөнхий сайд Исмайл Хания мөн өдөр хэлэхдээ, миний тэргүүлсэн засгийн газар нь Палестины үндэстний эрхт байгууллагын дарга Аббасын Израильтай хэлэлцээ хийхийг эсэргүүцэхгүй гэжээ.
Аббас мөн өдөр хэлэхдээ, Палестины шинэ засгийн газар Америк, Израильтай байнгын хэлхээ холбоотой байж, энх тайваныг эрхэмлэж, хэлэлцээ хийж, олон улсын шийдвэр тогтоолын дагуу бодлогоо тогтоохыг би хүсч байна гэжээ.
Исмайл Ханиягийн байр суурийн талаар Америкийн тал мөн өдөр мэдэгдэхдээ, Хамасын гишүүн ямар эрх тушаалтай байлаа ч Америк тэдэнтэй харилцахгүй, түүний удирдаж байгаа Палестины засгийн газарт ямарч туслалцаа үзүүлэхгүй юм гэжээ. \Баясгалан орчуулаж, Буян хянав\
|