
Хятадын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Жябао Австрали, Фижи, Шинэ-Зеланд, Кампуч зэрэг улс орнуудад урилгаар 4-р сарын 1-нээс албан ёсны айчлал хийх бөгөөд Фижид зохиогдох "Хятад улс– Номхон далайн арлуудын улс орнуудын эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны чуулга уулзалт"-ын сайдын хэмжээний анхны хуралд оролцож, үг хэлэх болно.
Хятад улс болон Австрали, Фижи, Шинээ-Зеланд 20-р зууны 70-аад онд дипломат харилцаа тогтоосон юм. Дипломат харилцаа тогтоосноос хойш, Хятал улс болон энэ гурван орон хоорондын хоёр талын харилцаа урагштай хөгжиж, эдийн засгийн хамтын ажиллагаа нь улмаар өргөжин тэлж, олон улс, бүс нутгийн үйл хэрэгт найрсаг хэлхээ холбоотой байж зохицон ажиллаж ирсэн юм.
Хятадын ГХЯ-ны Номхон далайн бүс нутгийн үйл хэрэг хариуцсан албан тушаалтан Лю Же-и хэлэхдээ, Хятад улс болон энэ гурван орны харилцаанд цаашдын хөгжлийн аятай нөхцөл боломж тохиож байна гэжээ. Тэр хэлэхдээ: "Ерөнхий сайд Вэнь Жябаогийн энэ удаагийн айлчлал нь Номхон далайн бүс нутгийн улс орнуудад Хятадын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайдын хийх албан ёсны анхны айлчлал болох бөгөөд сүүлийн 18 жилд Австрали, Шинэ-Зеландад хйих анхны айлчлал болно. Энэ удаагийн айлчлал нь Хятад улс энэ гурван оронтой улс төрийн итгэлцлээ цаашид нэмэгдүүлэх, олон салбар хоорондын харилцан ашигтай хамтын ажиллагаагаа өргөтгөх, Хятад улс болон энэ гурван орон хоорондын харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд маш чухал ач холбогдолтой юм" гэжээ.
Хятадын тал энэ гурван оронтой эдийн засаг, худалдаа, шинжлэх ухаан техник, соёл, урлаг зэргийг хамарсан олон салбарт Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хэлэлцээр, худалдааны хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах болно.
Ерөнхий сайд Вэнь Жябаог Фижид айлчлах хугацаанд болох бас нэг чухал үйл явдал нь "Хятад улс—Номхон далайн арлуудын улс орнуудын эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны чуулга уулзалт"-ын сайдын хэмжээний хурлын нээлттийн ёслолд оролцох явдал болно. Эдийн засгийн хамтын ажиллагааны хөгжлийн уриан дор болох олон улсын эдийн засаг, худалдлааны хамтын ажиллагааны энэ чуулга уулзалтыг Хятад Фижи хоёр орны Засгийн газар хамтран зохион явуулах юм. Чуулга уулзалтад Ерөнхий сайд Вэнь Жябао үг хэлж, Номхон далайн арлуудын улс орнуудад авч байгаа Хятадын байр суурийг системтэй тодорхойлон өгүүлж, ирээдүйд чиглүүлэн Хятад улс болон Номхон далайн арлуудын улс орнууд хоорондын харилцааг хөгжүүлэх бодитой зорилт, санаачилгыг дэвшүүлэх болно.
Ерөнхий сайд Вэнь Жябаогийн энэ айлчлал Кампучид айлчилсанаар өндөрлөнө. Хятад Кампуч хоёр орон 1958 онд дипломат харилцаа тогтоосон юм. Хагас зууны турш, Хятад Кампуч хоёр орны харилцаа амжилттай хөгжиж ирсэн байна. Хоёр орон улс төрийн талаар харилцан ойлголцож, бие биеэ дэмжиж, олон улс, бүс нутгийн асуудлаар санал нэгдэн зохицож хамтран ажиллаж ирсэн байна.
Хятадын ГХЯ-ны Азийн хэлтсийн дарга Хү Жэн-юе хэлэхдээ: "Ерөнхий сайд Вэнь Жябаогийн энэ айлчлал нь хоёр орны найрсаг харилцаа, олон салбар дахь хамтын ажиллагаа байнга гүнзгийрэн хөгжиж байгаа нөхцөлд болох юм. Сайн хөршийн найрсаг харилцааг бэхжүүлж, олон салбар дахь ажил хэрэгч хамтын ажиллагаагаа ахиулах нь Ерөнхий сайдын энэ айлчлалын гол зорилго болно. Ерөнхий сайд Вэнь Жя баогийн айлчлалын хугацаанд хоёр тал хоёр орны харилцааны өнөөгийн байдалд үнэлгээ хийж, олон салбар дахь хамтын ажиллагааны цаашидын байдлыг угтан харж төлөвлөх зэргийг хамарсан агуулга бүхий хамтарсан албан мэдээ нийтэлнэ" гэжээ. \Баясгалн орчуулж О.Дарамбазар хянав.\
|