Бээжингийн Олимп явах тусмаа ойртон төхөж байгаа, энэ өргөн их наадмыг нэн сайн зохион байгуулахын тулд, 2006 онд дэлхийн дэмдэглэх өдөрлөгүүдтэй уялдуулан явган аялал арга хэмжээ зохион байгуулна гэж Хятадад төв байртай Олон улсын хотын иргэдийн спортын холбооны (СVA) Бээжингийн явган аялал спортын төвийн ерөнхий нарийн бичгийн дарга Жиньчао саяхан Бээжинд хэлсэн байна.
Олон улсын хотын иргэдийн спортын холбоо нь олон улсын чанартай тэмцээний бус спортын байгууллага, явган аялал нь түүний гол ажиллагааны төрөл болно. Тус байгууллагаас Хятадад суугаа төв байр 2002 онд байгуулагдаж, Хятадад явган аялал бие чийрэгжүүлэлтийн үйл ажиллагааг хөгжүүлэхэд хүчин зүтгэж, нийтийн халамж, хүрээлэн байгаа орчныг хамгаалах арга хэмжээнүүд зохион байгуулсан. Явган аялалын хамгийн гол чухал тал нь өрсөлдөөн тэмцээн биш, оролцогсод харин чөлөөтэйгөөр бие сэтгэлээрээ эх байгальтай харьцах явдал болно. Явган аялал нь аялан жуулчлахтай адил хөтчөөр гол болгохгүй, харин бие сэтгэлээрээ эх байгальтай харьцаж, эх байгалийг тансаг үзэмжийг сонирхон, зүрх, уушиг, булчин шүрэвсээ боловсруулж болно.
2005 онд шат бүрийн засгийн газрын хүчтэй дэмжлэгтэйгээр, Олон улсын хотын иргэдийн спортын холбоо Хятадад арван ямган киллометр явган аялал арга хэмжээ зохон байгуулав. Бас Бээжинийн олон улсын урт цагаан хэрэмийн явган аялал чуглаан, олон улсын хотын иргэдийн Хятадын шармөрний эх газраар явган аялах анхдагч чуглаан, Хятадын түмэн газрын урт цагаан хэрмийн гуравдахь өртөө-- Тяньжин хуан-я гуань боомтын цагаан хэрмийг явганаар аялах чуглаан, олон улсын хотын иргэдийн Гүй линь Лижян мөрнөөр явган аялах чуглаан зэргийг амжилттай зохион байгуулжээ.
2006 онд бид дэлхийн тэмдэглэх өдөрлөгийн арга хэмжээтэй уялдуулан явган аялалын шинэ төсөл гаргав. Ус хэмнэх Хятадын долоо хоног, дэлхийн эрүүл хамгааллын өдөрлөг, дэлхийн байгаль орчныг хамгаалах өдөрлөг, олон улсын ядуурлыг бууруулах өдөрлөгийг тохиолдуулан, Бээжин, Шанхай, Тяньжин хотод явган аялал арга хэмжээ зохион байгуулна. Эрүүл мэнд, байгаль орчныг хамгаалахыг уялдуулсан явган аялал спортоор дамжуулан, эх баялгийг аривлан хэмнэх, еклогийг хамгаалах, эх баялгийг дахиж ашиглах тогтвортой хөгжлийн чухал чанарыг хүмүүст нэн шууд ойлгуулах болно. 2005 онд зохион байуулсан арга хэмжээний үндсэн дээр, 2006 онд олон улсын хотын иргэдийн Өвөр монголын тал нутаг нуур бүрдээр явган аялах анхдагч чуглаан, Түвдийн Намүцө олон улсын явган аялал чуглаан зэрэг олон улсын томоохон 7 арга хэмжээ зохион байгуулна гэж Олон улсын хотын иргэдийн спортын холбооны (СVA) Бээжингийн явган аялал спортын төвийн ерөнхий нарийн бичгийн дарга Жиньчао тэмдэглэжээ.
|