Сүүлийн жилд Хятадын зарим газар нийгэмийн эмзэг бүлэг хүмүүст зориулсан эмнэлэг ажиллуулж, бага орлогтой иргэдэд хямад зардалтай эмчилгээний үйлчилгээ хангаж байна. Бээжингийн Хай Дянь дүүрэгт ШанДи гэдэг эмнэлэг байдаг. Эмнэлэг нь тэдий том биш боловч ажиллаж эхлэсэн энэ гурван сарын турш өдөр бүр 200 гаруй хүнд эмчилгээ хийж, зарим өдөртөө 300 гаруй хүнд хүрсэн байна. Ажилаа эхлээд удаагүй эмнэлэгийн хувьд ийм олон хүнд эмчилгээ хийн үйлчилж байгаа нь амжилттай ажиллаж байгаад тооцогдно. Тэгвэл энэ эмнэлэг яагаад өвчитний таашаалыг ингэж их хүлээж байгаа вэ? Шан Ди эмнэлэг бол бага орлогтой иргэдэд зориулсан Хятадын засгийн газраас санхүүжүүлэн байгуулсан анхны эмнэлэг юм. Том эмнэлэгт 50-60 юаний зардлаар эмчлүүлэх өвчнийг уг эмнэлэгт тавхан юанаар эмчилж байна. Шан Ди эмнэлэгийн дарга хатагтай Ван Лин хэлэхдээ, манай эмнэлэг бага орлогтой, нийгэмийн эмзэг бүлэг хүмүүс, байнгын бус иргэдэд эмчилгээ хангахаар зорилтоо болгож байгаагаас бага зардлаар зарим наад захын эмчилгээг хангаж байна гэжээ.
Дунд бага орлогтой иргэдийн өвчин эмгэг эмчлүүлэх хүндрэл бэрхшээлийг үнэнхүү шийдэхийн төлөө Шан Ди эмнэлэг дугаарлах мөнгө, эмчилгээний зардлыг хэлтрүүлэх, эм бэлдмэлийн үнийг таван хувиар хямдруулах зэрэг арга хэмжээнүүд авч байна. Энд бас байнгын бус иргэдийн хөнжилтийн төв ажиллуулж, төрөх эмэгтэй хэвийн байдлаар хөнжихэд 1000 орчим юаний зардал авдаг байна. Гэтэл өөр бусад эмнэлэгт бол энэ зардал хэдэн мянган юаньд хүрдэг байна.
Тэгвэл зардал мөнгө бага авдаг энэ эмнэлэг нь юунд түшиглэж үйл ажиллагаагаа явуулж байгаа вэ? Гэвэл өндөр үнэтэй эм бэлдмэл, өндөр үнэтэй материал хэрэглэхгүй байдаг нь гол арга зам мөн. Уг эмнэлэг нь адил хэмжээний эм бэлдмэлд чанарыг баталсан нөхцөлд хямадыг нь эрж , хэрэглэх үр ашгийг нөлөөлөхгүй байдалд хямад үнэтэй материалыг сонгож хэрэглэдэг байна.
Шан Ди эмнэлэг шиг бага орлогтой иргэдэд зориулсан эмнэлэгээс гадна Хятадын олон газрын том эмнэлэгт бас бага орлогтой, нийгэмийн эмзэг бүлэг хүмүүст зориулсан хэвтэх тасаг ажиллуулж байна. Шань Дүн мужийн Жи Нань хотын төв эмнэлэг ядуу амьдралтай иргэдэд туслах эмчилгээний тасаг ажллуулж, өвчлөөд амьрал нь ядуугийн улмаас эмчлүүлэх мөнгө гүй хүмүүст зардал авахгүйгээр туслан тэтгэж байна. Гирин мужийн Чан Чүнь хот 2002 оноос эхлэн хотын хариа 10 гаруй эмнэлэгт ядуу амьдралтай иргэдийн өвчин эмгэг эмчлүүлэхэд зориулсан 150 гаруй ор ажллуулж, амьдрал нь ядуу юм уу, өнчин өрөөсөн, тэнүүлч хүнд өвчин эмгэгийг нь эмчлүүлэн үйлчилж байна. /Урангоо орчуулж бэлтгэв/
|