• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-04-03 16:17:31    
Гадаад валютын ажил эрхэлсэн анхны тусгай банк

Хятадын Олон Улсын Радио

    Хятадын гадаад валютын ажил эрхэлсэн анхны тусгай банк бол 1979 оны 3-р сард Хятадын Ардын банкаас салж гарсан Хятадын банк болно. Энэ банк бол Төрийн зөвлөлийн шууд хариа эдийн засгийн цогц юм. Уул нь хуучин Хятад улсын хүнд сурталт дөрвөн их банкийн нэг, 1904 онд байгуулагдсан "сангийн яамны банк" байж, 1908 онд "их Дайчин улсын банк" гэж нэрлсэн байна. 1912оны Хятадын банк гэж байгуулагдсан нь албаны болон худалдаачдын хамтарсан хэлбэртнй байжээ. 1928 оны Гоминьдангийн засгийн газрын зөвшөөрлөөр олон улсын валютын банк болсон байна. Шинэ Хятад улс байгуулагдсаны дараа ардын засгийн газар хүлээн авч, ерөнхий удирдах газрыг нь Шанхайгаас Бээжинд шилжүүлж, Хятадын Ардын банкийн удирдлага доор тусгайлан гадаад валютын ажил хийж байжээ. 1979 онд Хятадын ардын банкаас салж, бие даасан байна. Төв банк нь Бээжинд байж, гадаад валютын ажил ихтэй хилийн боомтууд болон хотуудад салбар байгуулсан бөгөөд гададын Лондон, Сингапур, Нью-Йорк зэрэг хотууд болон Хятадын Шянганд салбар банк байгуулсан байна.

     Хөрөнгө оруулалт болон зээлийн ажил эрхэлсэн анхны тусгай банк: Хятадын хөрөнгө оруулалт болон зээлийн ажил эрхэлсэн анхны тусгай банк бол Хятадын засгийн газрын тогтоосон, гадаадаас бүтээн байгуулалтын хөрөнгө мөнгө бэлтгэж, хөрөнгө оруулалт болон зээлийн ажил эрхэлсэн, 1981 оны 12-р сард байгуулагдсан Хятадын хөрөнгө оруулалтын банк болно. Энэ банкийн төв банк нь Бээжинд байж, орон нутагт салбар банкууд байдаг. Ажлын талаар Хятадын ардын банкийн удирдлагыг хүлээдэг. Түүний гол үүрэг бол гадаадаас дунд урт хугацаны гадаад валют хуримтуулах, дотоодын аж ахуйн нэгжүүдэд хөрөнгө оруулалтын зээл олгох юм юу, хөрөнгө оруулалт хийх, Хятадын болон гадаадын хамтарсан аж ахуйн нэжид хөрөнгө оруулалтын зээл олгох зэрэг болно.

    Хятадын хэмжээний анхны ерөнхийлсэн шинж чанартай банк: Хятадын хэмжээний анхны ерөнхийлсэн шинж чанартай банк бол Зам харилцааны банк болно. Уг банк уул нь Гоминьдангийн дөрвөн их банкийн нэг нь байсан, 1908 онд байгуулагдсан байна. Шинэ Хятад улс байгуулагдсаны дараа Ардын засгийн газар түүнийг хүлээн авч өөрчлөн байгуулсан байна. 1986 оны 7-р сард төрийн зөвлөл энэ банкийг дахин өөрчлөн байгуулж, удирдах газрыг нь Шанхайгаас Бээжинд шилжүүлж, төрийн өмчөөр гол болгсон хувьцаат банк болгсон байна. Энэ банкийн хөрөнгө мөнгөний 50 хувийг улсаас санхүүжүүлж, 50 хувийг нь орон нутгийн засгийн газар, салбар, аж ахуйн нэгж болон хувь хүн хувьцаа оруулсан байна. Тус банк нь Төв банкийг түших биш, харин өөрийгөө тэнцүүлдэг, төв банкийн удирдлагыг хүлээх боловч ажлын талаар тусгай банкуудын ажлын хуваарт баригдахгүй, юань болон гадаад валютын хадгаламж, зээл, мөнгө солих, төлбөр тооцоо хийхээс гадна бас үнэт цаас арилжаалах, даатгалын ажил эрхэлэх, хөрөнгө оруулалт хийх, түрээслүүлэх, байшин барилга барих зэрэг ажил хийж болдог юм байна. \М.Цэцэн бэлтгэв\