• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-04-03 17:13:08    
Ажил ихтэй байх нь бие сэтгэлд ашигтай

Хятадын Олон Улсын Радио

    Зэргэлдээ айлын Ли овогт бүсгүй хагас жилийн хугацаанд их л залуужсан юм шиг харагдана. Тэрээр хүүхдийн цэцэрлэгт багш болчихлоо гээд тун баяртай явж байна. Өдөр болгон инээж хөөрөөд, уулзах болгонд толгой дохиж мэндчилээд, бие нь нэн чийрэг болсон мэт харагдах бөгөөд нэг л цог жавхаатай гялалзуулж явна. Түүний хэлж байгаагаар, "Ажил ихтэй л байх юм бол аливаа өвчин нь арилчихдаг" гэнэ.

    Түүний хэлсэн үг басч үнэний хувьтай юм. Тэрээр сургуулийн багш байсанаасаа ноднин жил тэтгэвэртээ гарсан байна. Ардын сургуульд байхдаа агаарын нартай зэрэгцэн босч, албаны ажил болон айл гэрийн ажлыг алгасалгүй завдуулан гүйцэтгэж байсан энэ бүсгүй тэтгэвэртээ гармагч ажилгүйдсэн юм шиг болов. Төдийл удсангүй Ли овогт бүсгүйн биед янз бүрийн өвчиний илрэл гарсан байна. Энэ байдлаас, хэн хүн амьд байсан цагт ялангуяа тэтгэвэртээ гарлаа ч гэсэн ямарч хийдэлгүй болсон юм шиг зүгээр сууж болохгүй гэдгийг ойлгож мэдсэн байна. Хүн л юм бол ерөөс бодох юмгүй сэтгэлийн тэнхээгүй явж болохгүй, бие цогцын хөдөлгөөн ямарваа үйл ажиллагааг ерөөс зогсоож болохгүй, хэрэв орчих ертөнцөд орон зайгаа олж, ажиллаж амьдрахын ухаан сийлэхгүй юм бол амь насаа богино болгож, өөрийгөө хохироох болно. Иймээс хэн хүн жар хүрч зажуур цайж, тэтгэвэртээ гарах нас боллоо ч гэсэн шинэ амьдарлын замыг хайж, ажиллаж амьдрах зорилт тогтоон өөрийн сонирхсон зүйлээ хийж эхлэх хэрэгтэй юм. Өдөр болгон хийх ажилтай, бодох зүйлтэй, хоёр хөлөөрөө алхах газартай, ярилцах хүнтэй, ажил ихтэй баймаанжин сая хүний амьдрал баяр бясгалантай, төгөлдөр сайхан агуулгатай болж чадах юм.

    Юуны өмнө үзэл бодлоо шинэчилэх хэрэгтэй, хөгшин хүн юу л хийхэв, өдөр болгон идэж уугаад ямарч хийдэлгүй зүв зүгээр суугаад байхаа жаргаж байна гэж бодож огт болохгүй. Жинхэнэ жаргал бол аж амьдралын ямагтын хөдөлгөөнд байдаг, эрүүл бие саруул ухаантай байх нь дээдийн дээд жаргал мөн. Амь нас, эрүүл бие байхгүй юм бол аз жаргал, амьдрах ухаан гэж ярих хэрэг алга. Нөгөө талаар, өөрийнхөө хүч чадал, дур сонирхолдоо тохирох таатай орчин сонгож, өөрийн аж амьдралын агуулгаа баяжуулж, энэ ажил үйлсээрээ бахархан ямагт хөгжилтэй байх хэрэгтай юм. Хэрэв ийм бололцоогүй бол өөрөө байдлаа үзэж байгаад, нударганы эрдэмийн дасгал хийх, цэцэг тарих, зураг зурах, загас гөхийдөх, дуу дуулж бүжиг бүжиглэх зэрэг ажиллагаанд оролцож, өөрийнхөө амьдралын хэмнэлийг зохицуулж болох юм. Ер нь ажил ихтэй байгаад байвал ажлаал хөөцөлдсөөр байгаад санаа сэтгэлийн талаар ч илүү дутуу юм бодохгүй болж дотор нь тайвширдаг юм. Америкийн сурган хүмүүжүүлэгч Канеки хэлэхдээ: "Яаралтай ажиллах төдийгүй ямагт яаралтай ажиллаж байх хэрэгтэй, яаралтай ажил бол дэлхийн хамгийн хямд эм бэлдмэл юм, мөн ч хамгийн сайн эм бэлдмэл юм" гэжээ. Ахмад нөхөд өө, та бүхэн минь чадал тэнхээнийхээ чинээгээр яаралтай ажиллаад байгаарай, энэ их ажлыг үүрч явах сэтгэлийн тэнхээ та бүхэнд лавтай байгаа юм. /Л.Буянтогтох орчуулав/