Хятадын төрийн зөвллийн Ерөнхий сайд Вэнь Жябао 2-ны өдрийн үдээс өмнө Австралийн Перч хоттой танилцаж, айлчилсан байна. Перчид байсан хугацаа урт биш боловч түүний айлчлалын ажиллагаа нь баялаг агуулгатай юм. Тухайлбал Хятад Австрали эх баялаг эрчим хүчний салбар дахь хамтын ажиллагаагаа цаашид эрчимжүүлж, хоёр орны залуучуудын солилцоог нааштай өргөтгөн, хоёр орны харилцааны хойшдын хөгжилд тус дөхөм үзүүлэх явдал юм.
Хагас өдрийн хугацаанд Ерөнхий сайд Вэнь Жябао Австралийн аж үйлдвэр, аялал жуулчлал, эх баялагийн яамны сайд Макфарланы даргалсан баруун Австрали мужийн эх баялагийн байдлыг танилцуулах хуралд оролцсон бөгөөд Куртин техникийн их сургуультай үзэн танилцсан байна.
Макфарланы даргалсан байгалийн эх баялагийг танилцуулах хурал дээр Австрали бол давуу нөхцөлтэй орон юм, элбэг баян байгалийн эх баялаг нь Хятад Австралийн найрсаг хамтын ажиллагааны чухал салбар мөн гэж Вэнь Жябао хэлсэн байна. Тэрээр хэлэхдээ, Хятад Австралийн эрчим хүч эх баялагийн хамтын ажиллагаа нь эрх тэгш харилцан ашигтай үндсэн дээр байгуулагдсан юм. Энэ хамтын ажиллагаа нь бүтээгдхүүний хангамжид хязгаарлагдах биш, эх баялаг ашигт малтмалыг нээн ашиглах тэрчлэн уул уурхайн төслийн талаарх үр ашгийг нэмэгдүүлэн, бохирдлыг багасгах, үйлдвэрллийн аюулгүй байдлыг батлах, шинэ эрчим хүчийг нээх зэрэг багтаж байна. Энэ айлчлалын хугацаанд Хятад улс Австралийн Засгийн газартай цөмийн эрчим хүчийг энхийн зорилгоор ашиглах болон цөмийн эрчим хүчний баталгааны тогтолцоог эрчимжүүлэх тухай хэлэлцээрт гарын үсэг зурах болно. Үүнээс гадна бид бас эрэлт хэрэгцээний тогтвортой харилцаа болон олон улсын дүрэмд нийцсэн үнэ ханшийн буй болох тогтолцоо байгуулах болно. Энэ нь хоёр орны аж ажуйн нэгж, ард түмэнд урт хугацааны гүн гүзгий ач холбогдолтой юм гэжээ.
Макфарлан хурал дээр Австралийн эх баялагийн байдлыг бүх талаар танилцуулсан бөгөөд Австраль Хятад сүүлийн үед явуулсан эх баялаг эрчим хүчний салбар дахь хамтын ажиллагааг нарийн тайлбарлсан байна. Хурлын дараа Ерөнхий сайд Вэнь Жябао баруун Австралийн хамгийн том их сургууль болох Куртин техникийн их сургуульд хүрэлцэн очиж айлчилсан байна.
Австралийн ардын уламжлалт хөгжмийн уянгат эгшигийн дунд Вэнь Жя бао Куртин техникийн их сургуулийн байгалийн хийг судлах төвтэй үзэн танилцсан бөгөөд байгалийн хийн шингэн биетийг үйлдвэрлэх, зөөвөрлөх, хадгалах техникийн байдлыг нарийн ажигласан байна.
Их сургуульд үзэн танилцсаны дараа Вэнь Жябао Автралийн сурагчид болон Австральд сурч байгаа Хятад сурагчийн төлөөлөгчтэй найрсаг дотноор яриа уулзалт хийж, тэдний тавьсан асуултыг баяртай хариулсан байна. Тэрээр бас хэлэхдээ, энэ жил ирэх он 2 жилд багтаан Австралийн 100 залуучуудыг урьж, Хятадад айлчлүүлна гэжээ.
Мөн өдрийн үдээс өмнө Ерөнхий сайд Вэнь Жябао баруун Австрали муж улсын дарга Карпентертай уулзсан байна. Уулзалтын үеэр Вэнь Жябао Хятадтай байх харилцаагаа чухалд үзэж байгаа баруун Австрали мужийг сайшааж байгаагаа илэрхийлээд хоёр орны Засгийн газар гүүрийн үүргээ нэн сайн гүйцэтгэж, хоёр талын олон салбар дахь найрсаг солилцоо хамтын ажиллагааг нааштай удирдан, Хятад Австралийн ерөнхий харилцааны хөгжилд нэн их хувь нэмэр оруулахыг хүссэн байна. Карпентер хэлэхдээ, Хятадын эдийн засгийн хөгжил нь баруун Австрали мужид асар их аз тохиол олгож, Хятад улс нь баруун Австали мужийн урт хугацааны хамтын ажиллагааны маш чухал түнш юм. Хятад улстай өргөн хүрээнд хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхэд баруун Австрали муж бэлэн байна гэжээ. \Урьхан орчуулж, Буян хянав\
|