
Хятад улсын ерөнхий хүч чадал эрчимжиж нэмэгдэхийн хэрээр, олон улсын хамтын нийгэмлэгээс Хятад улсын хөгжилд улмаар анхаарлаа хандуулах боллоо. Хятад улс ямар замаар хөгжих вэ? Хятад улс нь олон улсын хамтын нийгэмлэгт ямар үүрэг гүйцэтгэх вэ? Хятад улс дэлхийн энх тайван, хөгжил цэцэглэлийн тогтвортой хүчин болж чадах уу? Австральд айлчилж байгаа Хятадын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Жябао 3-ны өдөр хэлэхдээ, Хятад улсын замнаж байгаа нь энх тайван хөгжлийн зам юм, Хятад улс бодит үйл ажилаараа дэдхийд хариуцлагатай үүрэг гүйцэтгэж байгааг зөв үзэлтэй аливаа хүн олж харах юм гэжээ.
Австралийн Ерөнхий сайд Жон Ховард 3-н ыөдөр Хятад улсын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Жябаогийн Австральд айлчилсантай нь холбогдуулан угтах дайллага хийсэн байна. Ерөнхий сайд Вэнь Жябао дайллага дээр, "Энх тайван хөгжлийн замаар замнахыг баримталж, дэлхийн энх тайван, цэцэглэл хөгжилд тус дөхөм үзүүлье" гэсэн сэдвээр дэлгэрэнгүй үг хэлсэн байна. Ерөнхий сайд Вэнь Жябао Хятад улсын энх тайван хөгжлийн замын тухай бодлогын гол талыг юуны өмнө дэлгэрэнгүй танилцууллаа.
"Хятад улс олон улсын энх тайван орчин ахуйн төлөө тэмцэн өөрийгөө хөгжүүлж, өөрийн хөгжлөөрөө дэлхийн энх тайван байдлыг ахиулна. Хятад улс голцуу өөрийн хүчиндээ түшиглэн өөрчлөлт хийж шинийг үүдэн санаачилж, үүний зэрэгцээ бас гадаадад нээлттэй байж, эрх тэгш, харилцан ашигтай үндсэн дээр дэлхийн улс орнуудтай солилцоо, хамтын ажиллагаагаа хөгжүүлж, харилцан ашигтай ажиллаж, хамтаар хөгжинө" гэж Ерөнхий сайд Вэнь Жябао тэмдэглэжээ.
Энх тайван хөгжлийн замаар замнах нь Хятад улсын зайлашгүй сонголт юм. Энэ бол Хятад улсын түүх соёлын уламжлал, өөрийн хөгжлийнх нь хэрэгцээ шаардлага болон дэлхийн хөгжлийн өнөөгийн чиг хандлагаар тогтоогдсон байгаа юм гэж Ерөнхий сайд Вэнь Жябао тэмдэглэжээ.
Олон улсын хамтын нийгэмлэгийн нэг гишүүн болохын хувьд Хятад улс өөрөө хөгжихийн зэрэгцээ бас улс орнуудтай хамтаар дэлхийн энх тайван байдлыг хамгаалан, олон улсын хамтын нийгэмлэгийн хамтын хөгжлийн үүрэг хариуцлагыг ахиулах болно. Хятад улсын Засгийн газрын хэрэгжүүлсээр ирсэн бие даасан энх тайванч дипломат бодлогыг Ерөнхий сайд Вэнь Жябао дахин нотолжээ.
"Олон улсын үйл хэрэгт Хятад улс НҮБ-ын дүрмийн зорилт болон олон улсын харилцааны нийтээр хүлэн зөвшөөрсөн жишгийг хатуу мөрдөж, үзэл ухамсрын адил бусаар улс орнууд хоорондын харилцааны ойр дотно байхыг тогтоохгүй, ямарваа улс орнуудтай эвсэл байгуулахгүй, энх тайвнаар зэрэгцэн орших таван зарчмын үндсэн дээр олон орнуудтай найрсаг харилцах болно" гэж Ерөнхий сайд Вэнь жябао тэмдэглэсэн байна.
Үүний зэрэгцээ, Хятад улс бас олон улсын байгууллагуудаар дамжуулан, олон улсын хамтын ажиллагаа явуулах зэрэг арга замаар олон улсын шударга, зүй зохистой дэг журам тогтоох үйл явцыг нааштай ахиулж байгаа юм.
Өнөөгийн байдлаар, Хятад улс Засгийн газар хоорондын олон улсын 100 гаруй байгууллагад элсэж, олон улсын 300 шахам гэрээ хэлэлцээр тохиролцсон байна. Хятад улс хөрш зэргэлдээ улс орнуудтайгаа хоёр талын юм уу бүс нутгий хамтын ажиллагаа өрнүүлж байгаа төдийгүй бас Солонгосын хойгийн цөмийн асуудал, Ираны цөмийн асуудал, дундад дорнодын энхийн үйл явц зэрэг олон улсын чухал том асуудалаар Хятад улс хэлэлцээг ахиулах, дэмжих байр суурь баримтласаар ирсэн юм.
Хятад улсын эдийн засгийн хөгжлийн талаар олон улс дахь зарим хэлэлцээнд чиглүүлэн, Ерөнхий сайд Вэнь Жябао холбогдох тоо сэлтээр тодруулан өгүүлсэн юм.
"Хятад улс дотоодын зах зээлээ нааштай нээж, гаалийн татварын дундаж хэмжээгээ бууруулаад 9.9%-д хүргэсэн юм. ДХБ-ын хуваарилсан үйлчилгээний худалдааны 160 салбар болон хуваарь салбарын талаар, Хятад улс 100 салбарыг нээлттэй болгох амлалт хийсэн байна. Хятад улс оюуны өмчийн эрхийн гол гол хуулийн талаар цаашид өөрчлөлт оруулж, түүнийг ДХБ-ын холбогдох хэлэлцээртэй нэгдэлтэй болгосон юм" гэж тэр илэрхийлжээ.
Хятадын заналхийлал гэгчтэй холбогдуулан Ерөнхий сайд Вэнь Жябао хэлэхдээ: "Хятад улс өнгөрсөн 20 жилд цэргийн тоогоо 1 сая 700 мянгаар хорогдуулсан, Хятадын цэргийн зардлын GDP болон санхүүгийн зарлагад эзлэх хувь хэмжэ нь дэлхий нийтийн хэмжээнд нэлээд доор байгаа юм. Хятад улсын цэргийн зардлын хязгаартай өсөлт нь голцуу цэргийн аж амьдралыг сайжруулан, хамгаалалтын хүчин чадлыг дээшлүүлж, улс орныхоо нэгдлийг хамгаалахын тулд юм. Бид аливаа улс оронд заналхийлэхгүй юм" гэлээ. \О.Дарамбазар орчуулж Номин хянав\
|