• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-04-03 17:30:37    
Вэнь Жябао Австралийн Ерөнхий сайд Жон Ховардтай хэлэлцээ хийв

Хятадын Олон Улсын Радио

    Австралид айлчилж байгаа Хятадын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Жябао 3-ны өдөр Канберрад Австралийн Ерөнхий сайд Жон Ховардтай хэлэлцээ хийлээ. 2-ны өдөр Ерөнхий сайд Вэнь Жябао хэлэхдээ, Хятад Австрали хоёр орон нөөц баялаг болон эрчим хүчний эрэлт хэрэгцээний талаар урт хугацааны тогтвортой харилцаа тогтоож болох юм гэжээ.

    3-ны өдрийн хэлэлцээний явцад Ерөнхий сайд Вэнь Жябао болон Ерөнхий сайд Жон Ховард хоёр талын харилцаа, харилцан сонирхож байгаа олон улсын болон бүс нутгийн асуудлаар санал бодлоо солилцжээ. Эх сурвалжийн мэдээнээс үзвэл, хэлэлцээ өндөрлөсний дараа, хоёр орны удирдагчид эдийн засаг, худалдаа, цөмийн эрчим хүч, боловсрол, үйлдвэрлэлийн аюулгүй байдал зэрэг Засгийн газар хоорондын олон хэлэлцээр болон худалдааны хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцож, бас сурвалжлагчид болон Австралийн үйлдвэр худалдааны салбарынхантай хамт уулзах юм байна.

    2-ны өдөр Ерөнхий сайд Вэнь Жябао Персд Австралийн Засгийн газрын холбогдох албаны хүмүүстэй уулзахдаа, нөөц баялаг болон эрчим хүчин бол Хятад Австралийн эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны чухал салбар юм. Хоёр орны энэхүү салбар дахь хамтын ажиллагаа бол эрх тэгш, харилцан ашигтай үндсэн дээр тулгуурлагдсан юм. Хоёр орон хоорондын хамтын ажиллагаа нь зөвхөн бүтээгдэхүүний хангамжаар хязгаарлагдах биш, бас нэн олон тал руу өргөтгөж болно гэжээ.

    Ерөнхий сайд Вэнь Жябао Асвтралийн Ерөнхий сайд Жон Ховардын урилгаар 1-ний өдөр Австралийн баруун эргийн хот Персд хүрэлцэн очиж Австралид хийх албан ёсны айлчлалаа эхлүүлсэн юм. \О.Дарамбазар орчуулж, Буян хянав\