Хятадын үндэстний цөөнхийн нэг Манж үндэстэн голцуу Хятадын умрад нутаг болон зүүн хойт нутгийн Ляо Нин мужид нилээд төвлөрөн сууж байдаг. Эрт дээр үед Манж үндэстэн нь харваж намнахдаа мэрэгжшсэн морьтан үндэстэн билээ. Үүнээс болж нум сумыг хийж урлах технологи нь ч өндөр түвшинд хүрсэн юм. Гэвч түүхийн өөрчлөлт шилжилтийг дагалдан энэ уран нарийн технологийг эзэмшсэн урчид өнөө цөөрсөн байна.
Бээжингийн зүүн хэсгийн Чао Ян дүүрэгт "Жүй юань хао" гэдэг нум сум хийдэг өргөө байдаг. Тэдий том биш энэ өргөөнд нум сумд хэрэглэх төрөл бүрийн материал тавьж, том жижиг нум сумыг хана дүүртэл өлгөжээ. Энэ өргөөний эзэн Ян Фүши бол Манж үндэстний уламжлалт нум сум хийхэг урчин мөн.
Одоогоос зуу гаруй жилийн өмнө Бээжинд ном сум хийдэг том хүрээ байж, Ян овогтны "Жүй юань хао" зэрэг нум сум хийдэг хэдэн арван пүүс энд ажиллаж, үндэстний уламжлалт онцлогтой нарилаг хийчтэй нум сум нь Бээжингийн Манжчуудын сонирхолыг татаж, борлуулага ч сайн байсан гэнэ. Хожим нь цаг үе улиран өөрчлөгдөхийн хирээр нум сум хэрэглэх хүн цөөрч, тухайн үеийн том хүрээнд нум сум хийдэг 40 гаруй өрөх урчуудаас ганц Ян овогтных энэ уламжлат технологио хадгалан үлдсэн байна.
Ян Фүши 15-тайдаа сургуульд сурч байх үедээс энэ уламжлалт технологийг сурах хүсэлтэй байсан боловч тухайн үеийн зүйл зүйлийн шалтгаанаас болж сураагүй, нэг хугцаа ажилчин болж дараа нь Такси барьжээ. 1998 онд аавынхан бие муудаж ирснээс Ян Фүши аавынхаа энэ урлагийг залгаж авахгүй бол Манж үндэстний уламжлалт нум суны технологи алдагдахад хүрнэ гэснийг таньж мэдсэн байна. Ингээд тэр таксийн ажилаа зогсож ааваасаа нум сум хийхийг сурчээ.
Тухайн үед Ян Фүши таксийн ажлаа зогсож нум сум оролдох болсонд эхнэр нь дургүйцэж байжээ. Түүний эхнэр Тянь Жаньхуа хэлэхдээ, ашиг орлоготой ажлаа орхиж, тухайн үед ямар ч хэтийн төлөвгүй энэ ажлыг хийх болсонд нь би их дургүй байсан. Бүх гэрийн амьдрал, байр түрээслэх, материал авах гээд бүр ганц миний цалинд түшиглэж, гэрийн бүх хадгаламжаа бүр нум сум хийхэд оруулсан гэжээ.
Хожим нь нөхийнхөө нум сум хийхээр шийдснийг хараад дургүйцэж байсан эхнэр нь материал авах, харилцах бүх ажилд нь туслах болж, зарим материал нь Бээжингээс олдохгүй бол гадна газар хүрч харилцаж оруулж, материалыг нь баталгатай болгосон байна.
Аавынхаа гарчлан заасны ачаар Ян Фүши нум сум хийх арга мэрэгжлийг маш түргэн сурч эзэмшин, хийж бүтээсэн нум сум нь борлуулага сайнтай болсон байна. Түүний энгийн нум сум нь ширхэгдээ 100-200 юаньд хүрч, нарилаг хийсэн эвэр нум нэг ширхэгтээ 1000-2000 юаньд хүрдэг байна. Материалд оруулж байгаа зардал, зарцуулж байгаа цаг, хөдөлмөрөөс энэ үнэ ханш нь өндөр биш гэж Ян Фүши хэлж байна. Уламжлалт нум сумыг хийж урлахад маш их цаг, хөдөлмөр зурцуулдаг тул 1998 оноос одоод хүрч иртэл Ян Фүши 300-аадхан нум сум хийж бүтээсэн юм байна.
Өвөрмөц технологитэй болохоор Ян Фүшигийн Манж нум сум дотоод гадаадын түүх соёлын дурсгалт зүйл цуглуулагчдын сонирхолыг таттсан байна. Хүмүүс түүний нум сумыг урлаг чимэглэлийн зүйлээр худалдан авч байгаагаас гадна, бас зарим нь нум сум хийж бүтээх урлаг технологийг судлан сонирхохоор хол газраас тусгайлан ирж байна.
Нум сумд сонирхолтой монгол хүн Бай Кэвэй, Ян Фүшигийн урлаж бүтээсэн нум сумыг хэд хадгалж байна. Тэрээр хэлэхдээ, Манж нум сум нь эв хавтай сайхан хийцтэй , манж хүний сүр жавхааг харуулсан байдаг. Монгол үндэстэн ч Манж үндэстэнтэй адил харваж намнахдаа авьяаслаг морьтон үндэстэн юм, гэлээ одоо нум сум хийж оролдох Монголчууд цөөн болсон гэжээ. Тэрээр цааш нь хэлэхдээ, Ян Фүши манж үндэстний нум сум хийж урлах технологийг нийлээд бүрэн эзэмшсэн байна. Манай монгол нум сумтай их төсөөтөй тул би их сонирходог. Уламжлалт технологи урлагийг энэ мэт залгамжлан өвлөсөн Ян Фүшийг би их бахарч явдаг гэжээ.
Ян Фүшигийн манж нум сум олон хүний сонирхолыг татаж, энэ технологийг сурч эзэмшихийг хүсэгч хүн цөөнгүй ч гэсэн Ян Фүшигийн шавь сонгох нөхцөл маш өндөр байдаг. Энэ урлаг технологийг сурах хүн түүний соёл урлагийн үнэ цэнэ, ач холбогтолыг таньж олгох хэрэгтэй, түүнийг зөвхөн ашиг орлого олж амьдарах арга зам болгож болохгүй гэж тэр үзэж байна. Ян Фүши ганц хүүтэй, өнөө дээд зэргийн дунд сургуульд сурч байна. Хүү нь аавынхаа энэ урлагийг сурч оролдъё гэсэн санаагаа албан ёсоор илтгээгүй байна. Хүүхэдийг албадахгүй, өөрийн сонголтыг нь хүндэтгэнэ гэж Ян Фүши хэлж байна. Халуун сэтгэлтэй хүмүүс Ян Фүшигийн энэ уламжлалт урлаг технологийн өвлөн залгамжлах хүний тухай анхаарал хандуулж байгаа боловч тэр өөрөө нэг их яарахгүй л байна. Өнөө би дүнгэж дөч гарч байгаа тул залгамжлан сурах хүн лав байна гэдэгт итгэлтэй байна. Ямар овог угсаатай нь чухал биш, гол нь болно гэж үзсэн хүнд эрдэмээ сургах болно гэж Ян Фүши хэлж байна.
Өнөө Ян Фүшигийн манж нум сумнг Хятад улсаас НҮБ-д дэвшүүлсэн биет бус соёлын өвийн жагсаалтад оруулсан байна. Хятадын урлагийн судалгааны хүрээлэн Ян Фүшигийг эрдэм шинжилгээний ахлах ажилтнаар урьж ажлын дөхөм нөхцөл боломжоор хангасан байна. Ян Фүши нум сум уралж бүтээх энэ уран мэрэгжлийг үеийн үе өвлөн үлдээхийн төлөө дараачийн ажилдаа дүрс бичлэг хийхээр төлөвлөж байна. /Урангоо орчуулж бэлтгэв/
|