Яснаас шүд, махнаас нүд гэсэн үг байдаг. Нүдний цэцгий мэт хайрлах гэдэг нь ч нүд бол хамгийн эрхэм эрхтэн болохийг илтгэж байгаа юм. Мөн ч ертөнцийн түмэн бодисийг юуны өмнө мэдэрдэг харааны эрхтэн юм. Хаварын улирал нь нүд амархан ядардаг, амархан шим тэжээл дутагддаг мөнч амархан өвчин дусдаг улирал юм. Ялангуяа урт удаан цагаар сууж, ном уншин, юм харах, жич компьютер дээр удаан цагаар ажиллагсад эрхбиш нудээ хамгаалах 7 аргыг мэдэж авах хэрэгтэй. Тухайлбал:
1. Нүдний галыг хамгаалах: Нүдээрээ 40—50 минут юм хараад л амрааж байх хэрэгтэй, суусан газраа нүдээ аниад хэсэг хугацаа нам тайван суувал, нүдний ядаргаа тайлагдах болно.
2. Нүдний бэлчрийг нухах: Чөлөө заваараа нүдний гимнастик хийж, нүдийг тойрсон бэлчирийг массажлаж, нүд хавийн цусны эргэлтэд тус дөхөм үзүүлж, нүдний тэжээлийг сайжруулах хэрэгтэй.
3. Алсын үзэмжийг бараалах: Нүднийхээ чилээг тайлхын тулд гадна гарч алсын барааг ширтэн, их байгалийн сайхан үзэмжийг сонирхож, нүдний торлог бүрхэвчийн эсийн чадавхыг зохицуулж, харааны ядаргааг багасгаж болох юм.
4. Цаасан шувуу хийсгэх: Цаасан шувуу хийсгэх нь "Нүдний харааг сайжруулдаг" гэж дээр үеийн хүмүүс хуучилдаг байлаа. Амралтын өдөртөө өргөн чөлөөнд очиж, цаасан шувуу хийсгэн, цаглашгүй огторгуйн гүнийг бараалан, цаасан шувууныхаа хөөрөхийг харахад нүдний чилээ өөрийн эрхгүй тайлагддаг байна.
5. Шим тэжээл сэлбэх: Зохих хэмжээний амин дэм А, уураг болон бичил элемент элбэгтэй хүнсний зүйл идэх сайн, тухайлбал, элэг, өндөг, сүү, загас, буурцаг, гүнжид, хушга, зөгийн бал, шар лууван, амтат төмс, цул сараана, бө цай, чин цай, иөү цай, жие цай зэргийг нэрэлж болно.
6. Шөнөжин суухгүй байх: Элэг нь нүдтэй шууд холбоотой байдаг, хаврын цагт шөнөжин суух юм бол элгийг амархан шархлуулдаг, элэг шархлах юм бол нүдэнд тун муугаар нөлөөлдөг юм, иймээс ажиллаж амархаа сайтар зохицуулж, нүдээ гүйцэд сайхан амруулж байх хэрэгтэй юм.
7. Нүдний өвчинөөс сэргийлэх: Хаврын улиралд нүдний салист бүрхэвчийн үрэвсэл их өргөн дэлгэрдэг, харшилд холбогдсон нүдний салист бүрхэвчийн үрэвсэл болон халдварт холбогдсон нүдний салист бүрхэвчийн цочимог үрэвсэлд хүмүүс тун амархан нэрвэгдсэн байдаг. Ийм байдалд нүдээ ариун цэвэр байлгахыг онцгой анхаарах хэрэгтэй, угааж цэвэрлээгүй гар хуруугаараа ч юм уу алчуур зэргээр нүдээ нухаж болохгүй, амархан харшил авдаг хүмүүс бол гадагш явахдаа бараан шил зүүж нүдээ хамгаалах хэрэгтэй. Хэрвээ нүдний өвчинд нэрвэгдвэл, нэн даруй нүдний эм хэрэглэж зөв эмчилгээ хийх хэрэгтэй байна. /Л.Буянтогтох орчуулав/
|