• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-04-05 18:12:56    
Академич эрдэмтэнтэй хийсэн уулзалтын тухайд...

Хятадын Олон Улсын Радио

    Нэвт-Эрхэм сонсогчид та бүхнийхээ энэ оройн амгаланг айлтгая Энэ жилМонгол улс Монголын тулгар төр байгуулагдасны 8ОО жилийн ойг ёслон тэмдэглэх гэж байна. Монгол улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яам саяхан энэ ажлын хүрээнд ШУА-ын гишүүн,Төрийн шагналт,Олон улсын Монгол судлалын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга,доктор,профессор,академич Шагдарын Бираг урьж Монголын тулгар төрийн талаар лекц уншууллаа.Академич Бира БНХАУ-аас Монгол улсыг хавсран суудаг Элчин сайд,дипломатууд болон Өвөр монголын Монгол судлаач эрдэмтэд,Бээжингийн радио,Хятадын Олон улсын радиогийн Монгол хэлний хэлтсийн сэтгүүлчидэд "Монголын төр улс ба тэнгэризмийн онол" илтгэл сонсгож,чөлөөт ярилцлага хийлээ.Уг ярилцлагад З8 орны зургаан Элчин сайд,таван элчин зөвлөх,нийт 42 дипломатч,дөч гаруй эрдэмтэн судлаач,сэтгүүлчид оролцож академич Бирагаас Юан гүрэн яагаад мөхөх болсон,монголчууд яагаад бурханы шашиныг сонгон авсан,тэнгэризмийн онол өнөөгийн даяаршилтай хэрхэн холбогдох талаар сонирхолтой асуулт тавьж хариу авлаа.

    Мөн түүнчлэн академич Бира 12О6 онд байгуулагдсан Монголын тулгар төр улсын газар нутаг,хүн амын байдал,төр улсын бүтэц зохион байгуулалт нь ямар байсаныг товч тодорхой танилцуулсан юм.

    Монголын тулгар төр улс нь зүүн талдаа Хянганы нуруунаас баруун талд Алтай уулс хүртэл хойт тал нь Байгаль далайгаас өмнө зүг нь Түмэн газрын цагаан хэрэм хүрч байсан байна Энэ өргөн уудам нутагт төв Азийн монгол турк угсаатан,Чингисийн алтан ургийн хиад боржгинууд, Хэрлэн ,Онон Буйраар онгууд,Орхон Сэлэнгээр Мэргэд,Хөвсгөл далайн сав уулсаар Ойрд,Туулын шугуйгаар Хэрээд ,Найман зэрэг олон овог аймагууд нутаглаж , нэг үгээр хэлбэл түүхэнд тэмдэглэснээр Морин дээрхи улс байсан байна.

    Ер нь Монгол орны нутаг дэвсгэр дээрхи төрт ёсны түүх нь бүтэц зохион байгуулалтын янз бүрийн хэлбэр,он цагийг туулж,эртний төрт улсууд,аймагуудын холбоод,хаант улсаас монголын нэгдсэн төр улс,дэлхийн эзэнт гүрэн хүртэлхи төрийн олон хэлбэр маягийг бүтээн бий болгож,хүн төрлөхтөний соёл иргэншилд өөрийн гэсэн үндэсний өвөрмөц онцлоготой,алдаа оноо туршлага сургамжийг хослуулсан төр улс,төрт ёсны түүхэн уламжлалыг үлдээсэн гэдгийг онцлон тэмдэглэх хэрэгтэй,дэлхийн олон орны монголыг судлаач нэрт эрдэмтэд хүлээн зөвшөөрч байгаа юм.

    Академич Бира нь дэлхийд нэр гарсан эрдэмтэн бөгөөд дэлхийн олон орны академийн гадаад дахь гишүүн,олон орны их дээд сургуулийн профессор хүн.Тэрбээр Их Британи,АНУ,Орос,Энэтхэг,Солонгоёс,Хятад зэрэг дэлхийн олон оронд Монголын түүх,шашины сэдвээр лекц уншдаг бөгөөд 1ОО гаруй ном туурвисан Монгол улсын нэр хүндтэй том академич хүн гэдгийг эцэст нь цухас дурдах нь зүйтэй болов уу.