Хятад улс—Номхон далайн арал улсуудын эдийн засгийн хөгжлийн асуудлаархи чуулга уулзалтын сайдын хэмжээний анхны бага хурал 5-ны өдөр Фижи улсын Нанди хотод нээгдсэн байна. Хятадын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Жябао бага хурлын нээлтийн ёслол дээр үг хэлж, Номхон далайн арал улсуудын талаархи Хятад улсын бодлогыг тодруулан системтэй өгүүлсэн бөгөөд Номхон далайн аралт улсын үндэстний эдийн засаг болон нийгмийн хөгжлийг ахиулах талаар Хятад улсын авах бодитой арга хэмжээнүүдийг дэвшүүлсэн байна.
Хятад улс болон Номхон далайн аралт улсууд бол Ази, Номхон далайн бүс нутагт багтах бөгөөд бүгд л хөгжиж байгаа орнууд болно. Хятад улс болон Номхон далайн арал улсууд хоорондын хамтын ажиллагааг эрчимжүүлэн, хамтын хөгжилд хүрэхийн тулд, 2005 онд Хятадын Засгийн газрын санаачилгаар "Хятад улс—Номхон далайн арал улсуудын эдийн засгийн хөгжлийн асуудлаархи чуулга уулзалт"-ыг байгуулсан юм. Энэ нь Хятад улс болон Номхон далайн аралт улсуудын харилцан ашигтай хамтын ажиллагаагаа хөгжүүлэхэд орон зай, чухал боломж хангасан байна. Хятадын Ерөнхий сайд Вэнь Жябао нээлтийн ёслол дээр хэлэхдээ, энэхүү чуулга уулзалт нь Хятад улс болон Номхон далайн арал улсууд хоорондын харилцааны хөгжил дэх чухал үйл хэрэг болж, өмнөд өмнөдийн хамтын ажиллагаанд үлгэр жишээ болох юм гэлээ.
"Улс төрийн талаар, бид Номхон далайн арал улсуудын өөрсдийн орныхоо онцлогт тохируулан хийсэн нийгмийн байгуулал болон хөгжлийн замыг хүндэтгэж, улс орныхоо бүрэн эрх, тусгаар тогтнолыг хамгаалах, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хангахын төлөө аралт улсуудын гаргасан хүчин чармайлтыг хүндэтгэнэ. Эдийн засгийн талаар, бид НҮБ-ын мянганы хөгжлийн зорилтыг биелүүлэхээр хүчин чармайлт гаргаж, өөрийгөө өөртөө хөгжүүлэх хүчин чадлаа эрчимжүүлэх талаар олон оронд туслалцаа үзүүлэхээр чармайна. Хятад улс тийм чинээлэг биш ч гэсэн, бид боломжийн хэрээр аралын улсуудад улс төрийн ямар ч нөхцөлгүйгээр тусламж үзүүлэнэ" гэж Ерөнхий сайд Вэнь Жябао тэмдэглэжээ.
Ерөнхий сайд Вэнь Жябао бас хэлэхдээ, "Хятад улс болон Номхон далайн аралт улсууд хоорондын найрамдалыг гүнзийрүүлэн, харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөтгөх нь хоёр ард түмний хамтын хүсэл эрмэлзлэл юм. Энэ нь талуудын язгуур ашиг сонирхол болон алс хэтийн ашиг сонирхолд нийцэж байгаа төдийгүй бүс нутгийн энх тайван, хөгжил цэцэглэлд ашигтай юм. Иймээс Хятад улс болон Номхон далайн аралт улсууд Засгийн газар, парламент, улс төрийн намууд, иргэд хоорондын хэлхээ холбоогоо цаашид нэмэгдүүлж болох юм" гэжээ.
Эдийн засаг, худалдааны харилцаа бол Хятад улс болон Номхон далайн аралт улсууд хоорондын харилцааны чухал бүрэлдэхүүн хэсэг юм. Ерөниий сайд Вэнь Жябао хэлэхдээ, Номхон далайн аралт улсуудын эдийн засгийн хөгжлийн шаардлагын дагуу, Хятадын тал дараахи зүйлүүдийг хийхээр шийдлээ гэжээ.
"Хятад улсын аж ахуйн нэгж болон Номхон далайн аралт улсуудын аж ахуйн нэгж хоорондын хөрөнгө нийлүүлэх болон хамтын ажиллагааг өргөжүүлэхийн тулд ирэх 3 жилд багтаан 3 тэрбум юаний хөнгөлөлттэй зээл олгож, нөөц баялаг олборлох, хөдөө аж ахуй, ойн аж ахуй, загасны аж ахуй, аялал жуулчлал, хөнгөн нэхмэл, цахилгаан холбоо болон агаарын тээвэр зэрэг салбар дахь хамтын ажиллагааг ахиулна. Хятадын Засгийн газар бас тусгай хөрөнгө мөнгө гаргаж, Номхон далайн аралт улсуудад Хятадын аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулахыг урамшуулна" гэж Ерөнхий сайд Вэнь Жябао тэмдэглэжээ.
Номхон далайн аралт улсууд Хятад улстай цаашид хамтын ажиллагаа хөгжүүлэхээр хүчин чармайлт гаргана гэж Номхон далайн аралт улсуудын чуулга уулзалтын дарга, Папуа Шинэ Гвинейн Ерөниий сайд Мишаель Томас Сомаре тэмдэглэжээ.
Тэрээр энд хэлэхдээ, Хятад улс болон номхон далайн аралт улсууд хоорондын олон салбарт улс хоорондын болон бүс нутаг хоорондын хамтын ажиллагаа өргөтгөх болно гэжээ. \О.Дарамбазар орчуулж, Л.Буянтогтох хянав\
|