Хоёр хоног хуралдах "Хятад улс--Номхон далайн арал- улсуудын эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны асуудлаархи чуулга уулзалт"-ын сайдын хэмжээний бага хурал 5-ны өдөр Фижийн нийслэл Нандид боллоо. Хятадын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Жябао болон Фижийг оролцуулсан Номхон далайн 8 арал- улсын удирдагч нар уг бага хурлын нээлтийн ёслолд оролцжээ.
Энэ бага хурлыг Хятад Фижи хоёр орны Засгийн газар хамтаар зохион байгуулсан юм. Бага хуралд оролцсон олон орны сайд нар эдийн засаг, худалдаа, аялал жуулчлал, зам харилцаа, хөдөө аж ахуй зэрэг салбар дахь хамтын ажиллагааны тусгай сэдвийг судлан хэлэлцэх болно. Бага хуралд оролцогч талууд "Хятад--Номхон далайн арал- улсуудын эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны хөтөлбөр"-т гарын үсэг зурна.
Хятадын Ерөнхий сайд Вэнь Жябао уг бага хурлын нээлтийн ёслол дээр үг хэлж, Номхон далайн арал- улсуудтай найрсаг харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлэх нь Хятад улсын гадаад харилцааны түр зуурын бодлого биш, харин стратегийн шийдвэрт бодлого юм гэжээ. Тэр бас Номхон далайн арал- улсуудын талаархи Хятадын бодлогыг системтэй дэлгэрэнгүй танилцуулсан бөгөөд ирээдүйд чиглүүлэн Хятад улс болон Номхон далайн арал улсуудын харилцааг хөгжүүлэх бодитой зорилт, санал дэвшүүлсэн байна. \Урьхан орчуулж, О.Дарамбазар хянав.\
|