Нутаг дэвсгэр: 65610 хавтгай дөрвөлжин км.
Хүн ам: 2002 оны байдлаар 19 сая гаруй. Сингаль үндэстэн хүн амын 81,9 хувийг эзэлж, Тамиль үндэстэн 9,5 хувийг, Маль үндэстэн 8 хувийг, бусад үндэстэн 0,6 хувийг тус тус эзэлдэг. Сингаль хэл, Тамиль хэл бол албны хэл бөгөөд нийт Шри Ланкийн хэл, дээд давхарга нь Ангил хэл хэрэглдэг. Оршин суугчдын 76,7 хувь нь буддын шашин, 7,9 хувь нь Энэтхэг шашин, 8,5 хувь нь исламын шашин, 6,9 хувь нь христосын шашин шүтлэг.
Нийслэл: Коломбо, 2001 оны байдлаар хоёр сая 234 мянган хүн амтай. Халуун бүсийн уларилын салхины цаг агаартай. Жилдээ дундажаар 28 хэм халуун.
Чухал баяр турасгалын өдөр: тусгар тогтнолын өдөр – 2-р сарын 4-ний өдөр.
Ерөнхий байдал: өмнөд Азийн эх газрын өмнө үзүүрийн Энэтхэгийн далайн арлын улс. Баруун хойт талаараа далайгаар Энэтхэгийн хойгтой хөршилж байна. Дэлхийн бүслүүрээс ойрхон байдаг болхоор жил туж зунаараа байж, жилийн дундаж дулааны хэмжээ нь 28 хэм байдаг. Газар нутгуудын хур тундасын хэмжээ нь тэгшгүй, 1283 – 3321 мм-т хүрдэг. Байгалийн өнгө үзэмж сайхан учраас "Энэтхэгийн далайн сувад" гэсэн алдартай юм.
2500 жилийн өмнө хойт Энэтхэгийн Арианчууд Сиким аралд нүүж Сингалийн вант улс байгуулав. Манай тооллын 247-р онд Энэтхэгээс буудын шашин уламжлагдан орж, Сингальчууд бурахн шашин шүтэх болсон байна. Манай тооллын 2-р зууны үеэр өмнөд Энэтхэгийн Тамильчууд ч Сиким аралд нүүж очсон байна.
Манай тооллын 5-р зуунаас 16-р зуун хүртэл Сингалийн вант улс болон Тамилийн вант улсын хооронд дайн дажин үргэлжилсээр байжээ. 16-р зуунаас Португаль, Голландад эзлэгдэв. 18-р зууны сүүлчээр Ангилын колони болов. 1948 оны 2-р сард тусгар тогтнож, улсын нэрээ Сиким гэж нэрлэв. 1972 оны 5-р сарын 22-ны өдөр Бүгд Найрамдах Шри Ланк Улс гэж өөрчлөв. 1978 оны 8-р сарын 16-ны өдөр улсын нэрээ Ардчилсан Социалист Бүгд Найрамдах Шри Ланка Улс гэж өөрчилсөн байна. \М.Цэцэн бэлтгэв\
|