1. 2005 онд Хятадын эдийн засгийн өсөлтийн хурд 9.9%-д хүрчээ
Синь хуа хорооны мэдээ, Хятадын үндэсний статистикийн газрын тун саяхан нийтэлсэн тоо баримтаас үзвэл, 2005 онд Хятадын эдийн засгийн өсөлтийн хурд 9.9%-д хүрч, 2004 оны 9.5%-с бага л хурдан болсон байна.
Анхны бүртгэлээс үзвэл, 2005 онд Хятадын улсын дотоодын үйлдвэрлэлийн нийт бүтээгдэхүүн 18 триллион юаньд хүрсэн байна.
2. Хятадын төрийн өмчийн үйлдвэр аж ахуйн нэгжүүдийн ашгийн өсөлт 25%-д хүрчээ
"Рэнь минь ри бао сонин"-ы мэдээ, 2005 онд Хятадын төрийн өмчийн үйлдвэр аж ахуйн нэгжүүдийн ашиг 904 тэрбум 700 сая гаруй юаньд хүрч, 2004 оны мөн үеийнхээс 25%-р өссөн байна.
3. 2005 онд Хятадын хувийн өмчийн үйлдвэр аж ахуйн ашгийн өсөлт 50%-д хүрсэн байна
Манай радиогийн мэдээ, Хятадын статистикийн Үндэсний газрын тун саяхан нийтэлсэн тоо баримтаас үзвэл, 2005 онд, Хятадын олон үйлдвэр аж ахуйн нэгжүүдийн дотор хувийн үйлдвэр аж ахуйн нэгжүүдийн ашгийн өсөлт 50%-д хүрсэн байна.
Бүртгэлийн тоо баримтаас үзвэл, 2005 онд, их цар хэмжээний үйлдвэр аж ахуйн нэгжүүдийн дотор хувийн өмчийн үйлдвэр аж ахуйн нэгжүүдийн ашиг 200 тэрбум юаньд хүрч, гадаадын худалдаачид болон Шянган, Омэн, Тайваний худалдаачдын хөрөнгө оруулсан үйлдвэр аж ахуйн нэгжүүдийн ашиг бараг 400 тэрбум юаньд хүрсэн байна. Үүнээс гадна төрийн өмч давамгайлсан үйлдвэр аж ахуйн нэгжүүд ч бас нэлээд түргэн өсөж байна.
4. 2005 онд Хятад улс гадаадад шууд оруулсан хөрөнгийн хэмжээ 6 тэрбум 900 сая ам.долларт хүрсэн байна
Манай радиогийн мэдээ, Хятадын статистикийн газар тун саяхан нийтэлсэн тоо баримтаас үзвэл, 2005 онд Хятадын гадаадад шууд хөрөнгө оруулсан хэмжээ \банк санхүүгийн бус\ 6 тэрбум 900 сая ам.долларт хүрч, 2004 оны мөн үеийнхээс 25.8%-р өссөн юм байна.
Хятадын статистикийн газар тун саяхан 2005 оны улс ардын аж ахуй болон нийгмийн хөгжлийн бүртгэлийн албан мэдээг нийтэлсэн байна. Уг албан мэдээнд тэмдэглэснийг үзвэл, 2005 онд Хятадын гадаадад гэрээгээр ажилласан төсөл болон гадаадад хөдөлмөр хүч гаргаасан, хамтран ажилласан хэмжээ нь 2004 оныхоос 20%-р өссөн юм байна. \Г. Сайн-Өлзий бэлтгэв\
|