Бар бол дэлхийн удам тасрахад төхсөн ховор амьтаны нэг юм. Бага Хянган даваа болон Чан Байшань ууланд байдаг Хятадын зүүн хойт нутгийн бар нь бие бялдар нь аварга том, зан араншин нь хурц догшин, өнгө ноос нь тод гөлгөр байдгаараа "барын хаан" гэсэн сайхан нэр шингэж билээ.
Хятадын зүүн хойт нутгийн барсын хүрээлэн нь Хар-Мөрөн мужийн Харбин хотын хойт хэсэгт байрладаг. Энд ийм 400 гаруй барс тэжээж бий. Энэ нь мөн ч Хятадын зүүн хойт нутгийн бар тэжээж байгаа дэлхийн хамгийн том бааз юм.
3 га орчим талбайтай тус барсын хүрээлэнд эдгээр тэжээврүүдийг нас жилээр нь 8 хашаанд ангилж байна. Энэ газар арван хэдэн жил ажиллаж байгаа Дү Минь эдгээр барсыг бүр сайн таньдаг бөгөөд номер хоц цолыг нь хүртэл анддаггүй аж. Тэрээр өдөр болгон жийп машинаар барсуудаа эргэн тойрч, хооллож явдаг бөгөөд бас үзэн танилцагсадыг уг хүрээлэнтэй танилцуулахын дагуу сонирхсон хүмүүст барсуудыг ялгаж таних аргыг заадаг байна.
Дү миний хэлэхээр бол барсыг ялгаж танихдаа чарайны төлвийг нь сайн анхаарах хэрэгтэй юм байна. Хөмсгөө тойроод чагаан алга байдаг гэнэ. Бар эрээн нь бас өөр өөр байдаг аж. Түүний хэлснээр бол алхаж гишгэх, сүүлээ өргөх нь хүртэл бүр ондоо ондоо байдаг юм байна. Тус хүрээлэнгий барсууд ч асрагчаа, хүнс хүргэж өгдөг машины дууг сайн таньдаг байна. Эдгээр барсууд гадуураа хамгаалалтын тортой давхиж яваа машины орой дээр шууд л үсэрч гараад сурчсан бөгөөд идэх юм гаргаж өгөхгүй юм бол машины дээр наалдаад яаж сажлуулсан ч буудаггүй гэнэ. Эдгээр барсыг зэрлэг ахуй байдлаас нь хөндийрүүлэхгүйн төлөө амьд амьтанаар хоололдог юм байна. Эдгээр барс нэг үхрийг гэхэд бараг хагас минут ч болохгүйгээр цааш нь харуулчидаг аж.
1 2
|