Сайн байцгана уу, Манай бямба гараг бүрд бэлтгэн явуулдаг дуу хөгжмийн тусгай нэвтрүүлэг та бүхэндээ мэнд айлтган золгож байна. Заа ингээд өнөөдөр та бүхэндээ Өвөр монголын ардын дууны доторхи аж амьдралын дуу-г танилцуулья.
Хөдөлмөр бол хүн төрөлхтний аль ч үндэстэн ястан гэсэнгүй, ямар нэгэн орчин тойронд аж төрж амьдрахын зам мөр болно. Монгол хүний амьдрал бол эх байгалаас хайралсан тансаг сайхан бэлчээр дээр таван хошуу малаа бэлчээх болон бусад төрлийн аж амьдралыг хавсаргасан "хөдөлгөөнт" чанартай (бэлчээр дагаж мал малжих юм уу газар усны байцанд зохичуулж өрхөө босгох) амьдралын хэлбэр юм. Иймэрхүү хөдөлмөр байдлын өнгө онцлог, үйлдлэг зоршилыг шингээсэн дуу-г аж амьдралын дуу гэнээ. Одоо та бүхэндээ аж амьдарлын дуун доторхи адуу малын тухай дуу болон орчин ахуйн тухай дуу-г таинлцуулья.
Адуу малын тухай дуу гэж бод малаа арчилж бага малаа өнөр өсгөсөн хүн малын онцгой харицааг бодитойд нийцуулэн зургалсан дуу-г хэлнэ. Жишээлбэл, ардын дуу "Ар шил"-д ингэж дуулдаг:
Өндөр манхан дээр Униар хүдэн байна, Өнөр сүрэг минь Өншиг тарагтай байна.
Арын шилээр Ариун хур байна, Адуу мал минь Арвин зузаан байна.
Мал сүрэг, морь унааны их агуулга дотор морины тухай дуу үлэмж олон байдаг. Жишээлбэл: "Чивчгэр бор", "Хээр халтар", "Нарийн хөх", "жаахан шарга", зэрэг олон арвин байдаг. За ингээд одоо та бүхэндээ торгон холойтой дуучин Оюунбилгийн дуулсан "Нарийн хөх" гэдэг дуу сонсогъё.
Орчин ахуйн тухай дуу: хүн болон хүний амьдрал нь орчин ахуйгаас салж болошгүй байдаг. Энэхүү орчин ахуй нь эх байгаль болон түүний өвөрт байгаа уул ус, гувь тал, цэцэг навч, өвс мод зэрэг байгалийн оршилыг заадаг. Орчин ахуйн дуунд энэ бүхнийг хамардаг юм. Жишээлбэл, хорчин ардын дуу "Тугалжийн уул"-д ингэж дуулдаг:
Баруун талаас нь үзвэл Бахралтай сайхан Тугалжийн уул, Барс болон ирвэс хоёр Оршиж суумаар Тугалжийн уул. Гэж дуулдаг.
За иигээд одоо хамтаар Өвөр монголын "Таван мөс" хамтлагийн дуулсан "Зүүдэн нутаг" гэдэг дуу-г сонсъё. /Хүчит бэлтгэж редактарлав./
|