• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-04-07 15:45:45    
Метрогийн буудал дагуу дах худалдааны аз тохиол

Хятадын Олон Улсын Радио

    Өнөө метро нь дан ганц зам харилцааны багаж биш болсон. Түүний орчинд худалдааны боломж тохиол зөндөө оршиж байгаа юм. Метрогийн буудлын дэрэгдээр том том дэлгүүр олон байдаг бөгөөд тойрох зочин ч маш олон байдаг.

    Сүүлийн үед ажиглагдсан бас нэгэн зүйл гэвэл метрогоос ойрхон байдаг шинэ байрууд улмаас улам үнэтэй болж байна.Манай ажлын дэрэгд байгаа Юуань ян шань шүй хороололыг үзвэл түүний хамгийн ашигтай тал нь гэвэл метрогийн буудлаас ойрхон юм. Тэгээд үнэ ханш нь хамгийн эхний квадрат метр бүрд 4200 юуань байснаасаа өнөөгийн 6000 гаруй юуаньд хүрсэн байна. Сүүлийн үед нэтрүүлэгдээ дандаа Юуань ян шан шүйг хэлэх болж байна. Сонсогчид мань гайхаж байх аа, тэр ч яах вэ, ажлын дэрэгд байгаа юм чинь жишээ татахад л энэ нь хамгийн түрүүнд бодолд ордог.

    Бүсгүй хүн болсоны хувьд сонсогчиддоо, дэлгүүрийн тухай яримар бодогдоод байна. Бээжинд ирсэн монголчууд дэлгүүр тойрохгүй, юм авахгүй хүн байхгүй байх даа. Метрогийн буудлаас ойрхон байдаг дэлгүүр гэвэл Фү Шин дэлгүүр байна, Бай Шэн байна, Чун Гуан байна, Шинэ ертөнц зэрэг байна. Ши Дань буудал гэх юм бол бүр хангалтай, аль таалагдсан дэлгүүрт орж дуртай юмаа сонгож болно.

    "Хоёр гулд нэг хөндлөнгийн" төслийн дагуу Бээжин хот олон шугмын метрог байгуулж, дөрвөн зүг найман зовхисд нэвтэрсэн газар доорх зам харилцааны сүлжээг буй болгох болно. Энэ нь хотын оршин суугчдын явж зорчиход дөхөм нөхцөл хангахаар барахгүй дайран өнгөрч байгаа дүүргийн хүмүүсийн амьдралд ихээхэн өөрчлөлт гаргах юм.Үүнээс гадна эд барааны гүйлгээний үр ашгийг ихээр нэмэгдүүлэх болно. Мэргэн ухаалаг байдаг бизнесмен энэ байдлыг аль хэдий нь мэдэрч, метрогийн шугмын орчин дох худалдааны аз тохиолыг хайн сүвэгчилсэн байна.

    Байгуулагдаж байгаа метрогийн шинэ шугам нь нэлээд хол дүүргийг хамарч байгаа учраас орчин тойрон нь харьцангуй муухай байдаг. Жишээлбэл нурааж байгаа хуучин барилгууд, шороо тоос дэгдсэн барилгын газар зэрэг. Гэвч энэ бүхэн нь бизнесменнуудын халуун урмыг өчүүхэн ч бууруулж чадаагүй. Нэн олон бизнесний оролцсноор метрогийн шинэ буудлаар төв болгсон юм уу дэд төв болгсон тухайлбал метрогийн буудлаас харьцангуй ойр байгаа худалдаанй бүхүйл орчин бүрэлдэх болно.