• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-04-07 17:01:29    
Лхасүрэн

Хятадын Олон Улсын Радио

    Лхасүрэн бол Хятадын Төвийн Үндэстний Дуу Бүжгийн чуулгын цээл хоолойтой дуучин, 1947 оны 6-р сард Өвөр Монголын Ордосын тал нутгийн ардын дуучны гэрт заяасан юм. 1960 онд Улаанмөчирт орж, урлагийн замаа эхлүүлсэн байна.

    1962 онд Өвөр Монголын Өөртөө Засах Районы урлагийн сургуульд элсүүлж, сүүлээр нь бас Хятадын Хөгжмийн Дээд Сургуульд сурч, профессор Зууннаст, Өвөр Монголын дууны хаан гэж өргөмжлөгдсөн ноён Лхажав, Бээжингийн профессор Тан Шюе гэн болон алдарт морин хуурчин ноён Сэраш зэрэг нэрт багш нарт шавьлан сурсан юм. Дөч гаруй жилийн турш Лхасүрэн 3000 гаруй удаа тайзнаа тоглож, бүх Хятадын чанартай том том тоглолтод төрийн их шагнал авсан юм.

    Тэрээр мөн төрөл бүрийн хэлбэртэй, төрөл бүрийн стельтай хувийн концерт олон удаа тоглосон банйа. Лхасүрэн Хятадын дуу урлагийн алдарт жүжигчин болсоны хувьд, 1995 оны 9-р сард Бээжингийн хөгжмийн театрт " ногоон уянга- Лхасүрэнгийн гоцлол дууны концерт"-оо амжилттай хийж, мөн 1997 онд " ногоон уянга" дууны МТV болон дууны эмхэтгэл гаргасан байна.

    Лхасүрэн үндэстний дууны онцлогийг залгамжлан бадруулсан үндэс дээр, өрнөдийн дууны урь дэмийг багтаасан бусад үндэстний дуулах урь мэргэжлийн давуулгыг шингээн авч, уртын болон богино дууг дуулах явц дах амьсгаа солих талын бэрхшээлийг маш сайн зохицуулж, төрөл бүрийн дууг маш гоё дуулах болсон юм. Тэрээр өөрийнхөө ариун хөдөлмөр асгарсан хөлсөөрөө дотоод гадаадын өргөн олон үзэгчид сонсогчдын халуун таашаалыг хүлээж, орчин үеийн дууны хаан гэсэн яруу алдар хүртсэн банйа.

    Лхасүрэн төрөл бүрийн хэлбэртэй, янз янзын стельтай тусгай сэдэвт концертыг олон удаа зохиосон хүн юм. Тэрээр Хятадын Монгол үндэстний дуучин болсны хувьд, 1995 оны 9-р сард " ногоон уянга-Лхасүрэнгийн гоцлол дууны концертыг амжилттай эрхэлсэн байна.

    Өнгөрөгч зууны жараад оноос хойш одоо болтол Лхасүрэн Өвөр Монголын радио болон бусад орон нутгийн радионуудад монгол хятад 500 гаруй дууны бичлэг хийж, арав гаруй кино буюу телевизийн олон ангит киноны гол дууг дуулж,Төв Телевизийн эрхэлсэн цагаан сарын үдэшлэгт оролцон тоглолт гаргасан бөгөөд Төв телевизийн " дорно дахины хөвгүүн", " Хятадын үндэстэнүүд", " Тошиба маркт цахилгаан барааны ивээн тэтгэсэн амьтаны диваажан", " Жэн да корпурц компанийн ивээн тэтгэсэн уран сайхны үдэшлэг" зэрэгт тусгайлан уригдаж оролцож байсан юм. /Пэрлаймаа эмхэтгэв/