9-ний өдөр Пакистаны өмнөд нутгийн боомтын хот Карачид болсон шашны ажиллагаанд оролцсон олон хүн дарагдан гишгэгдэж доор хаяж 29 хүн нас барж, 70 гаруй хүн гэмтэж бэртсэн байна гэж Пакистаны цагдаагийн тал 9-ний өдөр мэдэгдсэн байна.
Карачийн цагдаагийн дарга Низа Шиддичүй хэлэхдээ, 50 мянгаад эмэгтэй болон хүүхэд 9-ний өдөр Карачийн зүүн дүүргийн Лалын нэг сүмд болсон шашны ажиллагаанд оролцсон байна. Ажиллагаа дуусаад хүмүүс тарж явахад нэг охин гэнэт газар унаснаас болж, гишгигдэж дарагдах осол гарсан байна. Дөрвөн хүүхэд гишгэгдэж нас барсан гэжээ. / Урангоо орчуулж, Баясгалан хянав/
|