• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-04-10 15:03:19    
Байгаль орчны хамгаалалтыг явган аялалаар сурталчлан ухуулагч Англи хүн Паул Голман

Хятадын Олон Улсын Радио

    Энэ 4-р сарын 22-ны өдөр бол " Дэлхийн байгаль орчныг хамгаалах өдөр" юм. Энэ өдөрт тохиолдуулан мөн Бээжингийн 2008 оны олимпийн наадаын байгуулалтын ажлыг дэмжин хүрээлэн байгаа орчныг хамгаалахыг дэлхий дахинд сурталчлан ухуулахын төлөө Англи хүн Паул Голман 2006 оны 1-р сарын 15-ны өдөр Бээжингд хүрэлцэн ирсэн юм. Энэ жил 51-тэй тэрээр байгаль орчны хамгаалалтыг сурталчлан ухуулахын төлөө явганаар дөчин мянган километр аялаж, дэлхийн гуч гаруй орон болон районаар хүрч, хэдэн сая ширхэг мод суулган тарьсан юм. 2006 оны 2-р сарын 10-ны үдээс өмнө, Бээжингийн зүүн дүүргийн Дүн Сы Олимпийн хороололын төвд хүрээлэн байгаа орчныг хамгаалах дотоод гадаадын сайн дурынхан арга хжмжээ зохиогдсон байна. Цугларсан олны дунд шар сахал ширгал үстэй нэг гадаад хүн олны анхаарлыг их татаж байлаа. Тэр бол явган аялаж мод тарих арга хэлбэрээр дэлхийн олон орноор байгаль орчныг хамгаалах суртал ухуулага хийдэг Англи хүн Паул Голман мөн.

    Паул Голман залуудаа хөлөг онгоцон дээр тогоочийн ажил хийж байжээ. Өдөр бүр хог новшийг далайд асгахдаа "ингэж хийх нь зөв гэж үү" гэж өөрөөсөө асуудаг байлаа. Хожим нь тэр нэг баян хатагтайн жолооч болж олон газраар аялал жуулчилаар хүрчээ. Энэ явцад тэрээр зарим газар ноцтой бохирдолтой болсныг харсан байна. Ингээд тэр ажлаасаа гарч, байгаль орчныг хамгаалах, дэлхийн бөмбөрцөгөө хамгаалах суртал ухуулагын ажилд нэг сэтгэлээлээр оролцон бөгөөд үүний төлөө бүх хадгаламжаа зарцуулсан байна. 1992 оноос эхлэн тэр явган аялан байгаль орчныг халгаалах суртал ухуулагын ажил хийж, өөрийн үйл ажиллагаагаар дамжуулан хүмүүсийн хүрээлэн байгаа орчноо хамгаалах үэл ухамсарыг дээшлүүлэхээр шийдсэн байна.

    Энэ удаа Хятад улсад ирсэн нь түүний 2006 оны Бээжин—Сеүл—Токио хүрэх явган аялалынхан анхны өртөө болно. Энэ 4-р сарын 22-ны "дэлхийн байгаль орчныг хамгаалах өдөр"-өөс өмнө Азийн энэ гурван орноор хүрч байгаль орчноо хайрлан дэлхийн бөмбөрцөгөө хамгаалахыг хүсүүст уриалах төлөвлөгөөтөй гарч ирсэн байна. Паул Голман хэлэхдээ, энэ удаагийн аялалаар Бээжинд ирсэн нь нэн ч онцгой ач холбогтолтой юм. Учир нь Бээжин ногоон олимпийн наадам зохион явуулах барилга байгуулалт хийж байна, миний бие Бээжинчүүдтэй хамтаар энэ ажлыг ахиулахад хүчин зүтгэлээ гаргахад бэлэн бөгөөд энэ ажилд оролцсондоо маш баяртай байна гэжээ.

    Паул Голман 1-р сарын 15-ны өдөр Бээжинд ирснээс хойш Бээжингийн олон дүүрэг сянь, Тянь Жинь зэрэг газраар явгаан хүрч танилцав. Бээжингийн газар болгонд мод зүлэг тарьж зүлэгжүүлж ногооруулах ажлыг сайн хийж, олимпийн барилга байгуулалтад эрчим хүчийг хэмнэн, бохирдолгүй материал ашиглаж байгаа зэрэг нь түүнд гүүн сэтгэгдэл өгсөн байна. Хятад улс нь дэлхийн бусад оронтой адилаар хүрээлэн байгаа орчны бохирдолын асуудалд тулгарч байгаа боловч Хятад улс энэ асуудалд идэвхтэй байр сууриар хандаж байгааг тэр явган аялах явцдаа ойлгосон байна. Удалгүй ирээдүйд Хятад улс нь байгаль орчныг хамгаалах талаар дагуулагч орон болж, Бээжингийн олимпийн наадам нь амжилттай ногоон олимп болон зохион байгуулагдна гэдэгт тэр итгэж байна. Паул Голман Хятад улсад явган аялахдаа энгийн иргэдтэй өргөнөөр танилцаж, Хятадын ард түмний найрсаг халуун зочинсаг байдагыг хүрсэн газар бүхнээсээ мэдэрч явжээ.

    Тэрээр хэлэхдээ, Бээжинд би өдөр бүр баяртай аялалж, уулзаж танилцсан хүн бүхэн халуун зочинсаг хандаж байсан. Битүүний орой би замд явж орон байр ч олоогүй явж байхад жолоо барьсан нэг охин миний ядарсан байдлыг хараад машнаа зогсоож тусламж хэрэгтэй уу гэсэн бөгөөд манайд хүрч цагаан сарын баярыг хамтаар тэмдэглэе гэж урьсан байна гэжээ.

    Паул Голманы үйл ажиллагаа нь Хятадын засгийн газар болон иргэдийн дэмжлэгийг хүлээсэн байна. Хятадын ой аж ахуйн үндэсний газрын хариуцлагтан түүнийг хүлээн авч уулзсан бөгөөд Бээжингийн хүрээлэн байгаа орчныг хамгаалах иргэдийн байгууллга—Бээжингийн дэлхийн тосгоны ажилтан байгаль орчныг хамгаалах сайн дурынханыг дайчилж Паул Голмантай хамт байгаль орчныг хамгаалах суртал ухуулагын арга хэмжээ зохион байгуулсан байна. Бээжингийн дэлхийн тосгоны хариуцлагтан ноён Чи Тянь-ү хэлэхдээ, бид дэлхийн тосгоны 700 гаруй сайн дурынханаар дамжуулан түүний тухай сурталчилж, түүнтэй хамт явган аялал хийх хүсэлтэй сайн дурынханд дөхөм үзүүлэхийн тулд харилцах вэб сайт нээсэн гэжээ. Амьд сэрүүн байх насандаа дэлхийн газар бүхэнд хүрч 100 сая ширхэг мод тарьж байгаль орчныг хамгаалах суртал ухуулага хийх Паул Голманы шийдвэр зориыг Бээжингийн иргэд бишрэн бахаарч байна .

    Бээжингийн тэтгэвэрт гарсан настан Юй Шиньбинь тэтэгвэрт гарснаасаа хойш хүрээлэн байгаа орчныг хамгаалах суртал ухуулагын ажлыг сайн дураас хийж ирсэн хүн юм. Тэрээр хэлхэдээ, Паул Голманы үйл ажиллагаа агуу их ач холбогдолтой мөртөө маш хатуу бэрхшээлтэй ажил мөн. Хятадын иргэн болсны хувьд хорооллын орчин ахуйгаа хамгаалах нөөц баялагийг хэмнэх талаар хүчин зүтгэлээ гаргах болно гэжээ.
4-р сарын 23-ны өдөр Паул Голман Хятадаас мордон усан онгоцонд сууж Өмнөд Солонгосын нийслэл Сеулд хүрэх болно. 2008 онд дахин Бээжинд ирж байгаль орчныг хамгаалах үзэл баримтлалыг сурталчлан ухуулах болно. Тэр үед дэлхийн олон орны хүмүүс Бээжинд ирж олимпийн наадамыг сонирхож, ногоон олимпийн үзэл баримтлал нь Бээжингээр зогсохгүй дэлхийн газар бүхэнд дэлгэрэх болно гэж Паул Голман хэлж байна. /Урангоо орчуулж бэлтгэв/