• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-04-10 15:06:48    
Монгол судлаач Б.Бөхчулуу

Хятадын Олон Улсын Радио

    Монголчууд нутгаасаа гарч, хол газар яван олон юм мэдэж сурсан хүнийг "Нүд нээсэн хүн" гэдэг. Дор та бүхэнд танилцуулах гэж байгаа бол Ангили, Франц, Норвеги, Финланд зэрэг Европын олон орноор яваж ажиллаж суралцаж, хээрийн шинжилгээ хийж байсан, ёстой л нүд нээсэн хүн байгаа юм. Б.Бөхчулуу гуай эдгээр орнуудын нийгэмийн байдал, ардын зан үйл, соёл боловсрол зэрэг олон талын мэдлэгийг та бүхэнд яриж өгөхөд бэлэн байна. Одоо та бүхэн Б.Бөхчулуутай танилцана уу.

    Б.Бөхчулуу 1959 оны 10-р сарын 10-ны өдөр Өвөр монголын Улаанхадын Баарин баруун хошуунд төржээ. Одоо тэрээр Өвөр монголын өөртөө засах районы нийгэмийн шинжлэх ухааны хүрээлэнгийн утга зохиол судлах газрын орлогч дарга, судлаач байж, монгол үндэстний утга зохиол болон умартын үндэстний цөөнхийн зан үйл соёлыг судалж байна. 1984 оны 7-р сард тэрээр Өвөр монголын их сургуулийн түүхийн салбараас төгсч, мөн жилдээ Өвөр монголын нийгэмийн шинжлэх ухааны хүрээлэнгийн утга зохиол судлах газарт ажлын хувиар авч, монгол үндэстний зан үйлийг судалж эхэлжээ. 1998 оноос 2000 он болтол Өвөр монголын их сургуулийн монгол судлалын хүрээлэнт аспирант уншисан байна. 1997 оноос 1998 онд Финландын Хельсинк их сургуулийн Ази Африкийн дээд сургуульд суралцаж, гол нь зан үйлийн судлалын талаар мэрэгжил дээшлүүлэхийн зэрэгцээ орчин цагийн монгол хэл зэрэг хичээл зааж байжээ. Мөн уг сургуульд тэрээр "Төнгөс эвэнк зан үйлийн судлалын сурвалж бичиг" гэх судалгаанаа дуусгасан байна. Б.Бөхчулуу Өвөр монгол, Хөхнуур, Шинжян зэрэг монгол үндэстэн, эвэнк үндэстний оршин сууж байгаа муж районоор яваж, зан үйлийн судлал, үндэстний үг хэл соёлын талаар хээрийн шинжилгээ хийж байжээ.

    Түүний судалгааны бүтээл гэвэл, 1986 онд "Хөхнуурын монголчуудын Гэсэр" гэх өгүүлэлээ Хөх хотод бичиж, 1989 онд "Лүн фү си хийдийн Гэсэр", "Хөхнуурын монгол ардын дуу-Гасын цагаан дэрсийн тухай"гэх өгүүлэлээ мөн Хөх хотод бичин, 2000 онд "17 жилийн турших монгол үндэстний өгүүллэг дэх зам гэх гол сэдэв жич дүр зураглалын систем" гэх өгүүлэлээ нийтэлж, 2002 онд Бээжинд бусадтай хамтран, "Гэсрийн бүрэн боть" гэх номоо хэвлүүлсэн байна. 2003 онд Б.Бөхчулуу бас "Цайдмын хотхорт зан үйлийн судлалын талаар хээрийн шинжилгээ хийсэн тухай", "Монгол гэрийн соёл" зэрэг өгүүлэлээ нийтлүүлсэн байна.