Хятадын болон гадаадын анхны хамтарсан банк бол 1985 оны 11-р сарын 28-ны өдөр албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлсэн Шямэний олон улсын банк болно. Энэ банкийг Хятадын худалдаа үйлдвэрийн банкийн Фүжянь мужийн хуваар банк, Фүжяний хөрөнгө оруулалтын аж ахуйн нэгжийн компани, Шямэний эдийн засгийн онцгой бүсийн бүтээн байгуулалт хөгжлийн компань, Шянганы Фань Инь комдани зэрэг дөрвөн талын хамтран байгуулсан энэ олон улсын банк байгуулагдаж үйл ажиллагаагаа эхлүүлсэн явдал бол Хятадын банк санхүүгийн салбарын нэг том ахиц бөгөөд Хятадын өөрчлөлт хийж нээлттэй бодлого хэрэгжүүлэх шйидвэр зоргийг харуулсан байна.
Анхны Олон улсын банк: Хятадын анхны олоэ улсын банкийг 1986 онд Хятадын банк, Америкийн Номхон далайн үнэт цаасны компани, Японы 住友банк, 野村үнэт цаасны компани, Шянганы Дүн Я банк зэрэг банк санхүүгийн таван байгууллага хамтран Шэньжэнийн эдийн засгийн онцгой районд байгуулсан байна.
Анхны хувьцаат арилжааны банк: Хяьадын аж ахуйн нэгжүүд хөрөнгө оруулж, бие даан эзэгнэж, бие даан тооцоо хийж, ашгаараа алдагдлаа нөхдөг анхны хувьцаат арилжааны банк бол 1987 оны 12-р сарын 28-ны өдөр байгуулагдсан Шэньжэнь хотын Худалдааны банк болно. Тус банк байгууланда жилдээ 100 сая юаний хөрөнгө мөнгөтэй байснаасаа 1991 онд хөрөнгө мөнгө нь дөрвөн тэрбум юаньд хүрч, дэлхийн 15 улс орон болон газар нутгийн 47 банк болон түүний 190 салбартай ажил төрлийн хэлхээ холбоо тогтоосон байна.
Хотын хамтын ажиллагааны анхны банк: Хятадын хотын хамтын ажиллагааны анхны банк бол 1986 оны 10р сарын 14-ний өдөр Сьчуань мужийн Чэндү хотод байгуулагдсан Чэндү хотын Хүи Түн гэдэг хотын хамтын ажиллагааны банк юм. Энэ банкийг хөрөнгө мөнгө хураммдуулан, хувьцаа оруулах аргаар байгуулсан байна.
Компьютроор кассын хадгаламжийн ажил хийсэн анхны банк: Хятадын компьютроор кассын хадгаламжийн ажил хийсэн анхны банк бол Шанхай хотын Худалдаа үйлдвэрийн банкийн Вай Таны хадгаламжийн газар болно. 1984 оны сүүлийн хагас жилээс тус банкийн ажилтад компьютроор кассын хадгаламжийн ажил хийж эхэлсэн байна.
Банк болон аж ахуйн нэгжийн хамтран нээсэн анхны хадгаламжийн газар: Хятадын банк болон аж ахуйн нэгжийн хамтран нээсэн анхны хадгаламжийн газар бол 1986 оны 3-р сарын 16-ны өдөр үйл ажиллагаагаа эхлүүлсэн Фүжянь мужийн Фүжөү хотын Ань Тай хадгаламжийн газар болно. Энэ хадгаламжийн газрын Хятадын Үйлдвэр худалдааны банкийн Фүжаү хотын хуваар банк болон Фүжаүгийн цахилгаан хувьсгуурын үйлдвэр хамтран байгуулсан юм. \ М.Цэцэн бэлтгэв\
|