Уламжлалт судлал, орчин үеийн техникийн судлалыг хослуулсан гавьяат эрдэмтэн бол Өвөр монголын их сургуулийн форфессор, докторын жолоодогч багш Чойжинжав юм. Тэр 1931 оны 1-р сард Өвөр монголын Жирэм аймгийн Хорчин зүүн гарун дунд хошуунд төржээ. 1957 онд тэрээр Хятадын Төвийн үндэстний дээд сургуулийн үндэстний цөөнхийн хэл утга зохиолын салбарын аспирантын ангиас төгөсчээ. Урьд хожид тэрээр Өвөр монголын их сургуулийн монгол хэлний дээд сургуулийн орлогч эрхлэгч, монгол хэл бичгийн судалгааны газрын заан сургалтын судлах тасгийн дарга, Өвөр монголын нийгэмийн холбооны орлогч дарга, Төрийн зөвлөлийн эрдмийн цолын комиссын эрдэм шинжилгээний үнэлгээ хийх зөвлөлийн гишүүн зэрэг тушаалуудыг хариуцаж байжээ. Одоо Чойжинжав гуай Хятадын монгол хэл бичгийн нийгэмлэгийн хүндэд хэрэг эрхлэгч, Хятадын үндэстний хэлний нийгэмлэгийн зөвлөгч зэрэг тушаалыг хамт нь үүргэлж байна. Чойжинжав сургуульдаа оюутан, аспирант, докторт "Хэлний шинжлэлийн удиртгал", "Орчин цагийн монгол хэл", "Монгол хэл зүйн судлал", "Монгол хэл бичгийн мэдээлэлийн систем", "Дунд эртний монгол хэлний судалгаан", "Монгол хэлний туршилтын авияа зүйн суурь судалгаан" зэрэг 10 гаруй хичээл заадаг. Тэр 9 аспирант, 6 доктор хүмүүжүүлжээ.
Олон жилийн турш Чойжинжав гуай монгол хэл зүй, Ойрд нутгийн аялгуу, Тод монгол үсэг, Хорчин нутгийн аялгуу, монгол хэл бичгийн мэдээллийн систем, туршилтын авияа зүй зэрэг талаар судалгаан болон заан сургалт хийж байжээ.
Монгол хэл бичгийг компютерт оруулах зэрэг талаар форфессор Чойжинжав гуай бүтээлч ажил хийж, 1983 оноос эхлээд Өвөр монголын их сургуулийн монгол хэл бичгийн судалгааны газрын компютерийн хэлний зүйн судалгааны тасгийн монгол хэл бичгийн мэдээлэлийн холбогдох асуудлыг шийдэх ажлыг зохион байгуулан удирдаж, том чухал судалгааны бүтээл гаргажээ. Тэрээр "Хүн болон машин монгол хэлээр ярилцах авияаны судалгаан"-ыг гол хариуцан хийж бий. Бас монгол хэл бичгийн холбогдох компютерийн хэрэглээний порограмыг судлан үйлдсэн байна.
Чойжинжавын тусгай бүтээл гэвэл "Орчин цагийн монгол хэл болон хэл зүй", "Ойрд нутгийн аялгууны үг хэлний материал", "Хуучин монгол үсэг болон тод монгол үсэг", "Монгол хэлний авияа дуудлага зүйн шинжлэл" зэрэг 10 байдаг. Бас түүний судалгааны 40 гаруй өгүүлэл бий.
1989 онд тэрээр "Бүх Хятадын шилдэг багш"-аар цоллогдож, 2005 онд "Гавьяат эрдэмтэн"-ий цол хүртсэн байна. Түүний судалгааны тусгай бүтээл болон эрхлэн хийсэн компютерийн хэрэглээний порограм нь Өвөр монголын шилдэг шагналыг хүртэж байжээ. Чойжинжав гуай бол монгол хэлний компютерийн хэл зүй, монгол хэлний туршилтын авияа зүй зэрэг талаар маш олон үндэс суурийн чанартай ажлуудыг хийсэн соёлын том зүтгэлтэн байгаа юм. Тэрээр Япон, уулын Зөвлөлт холбоот улс, Монгол, Америк, Ангили, Норвеги зэрэг орнуудаар эрдэм шинжилгээний айлчилал хийж явсан юм.
|