Та дүлэй яаваа хүмүүсийн тохионы хэлийг ойлгох уу? Хэрэв дүлэй яаваа хүмүүстэй уулзавал түүнтэй яаж харилцах вэ? Саяхан Хятадын шинжлэх ухааны академийн компьютерын техникийн институт тохионы үгийг орчуулах систем судлан гаргаж энэхүү асуудлыг зохицуулсан байна.
Сурвалжилагч: Сайн байна уу? Компьютер орчуулагч: Сайн байна уу? Сурвалжилагч: тантай уулзасандаа их баяртай байна. Компьютер орчуулагч: би ч гэсэн. Сурвалжилагч: та чөлөө заваараа юу хийх дуртай вэ?
Компьютер орчуулагч: би дэлгүүр эргүүлж, аялан жуулчилаж, шог зураг сонирхох дуртай.
Эрхэм сонсогчидоо, таны сонсож байгаа энэ бичлэг бол сурвалжилагч нэгэн Ма Янь гэсэн нэртэй дүлэй яаваа охинтой хийсэн ярилцалга болох юм. Та ч гайхсаны хэрэг алга, үүнийг тохионы үгийг орчуулах системээр дамжин биелүүлсэн юм. Уг тоног төхөөрөмжийг Хятадын шинжлэх ухааны академийн компьютерын техникийн институт судлан гаргасан юм.
Энэхүү систем нь компьютер болон бэлэйгээр бүрэлдсэн байдаг. тэр нь Ма Яний тохионы хэлийг дуут хэл болгон ховьруулдаг бөгөөд сурвалжилагчын хэлсэн үгийг тохионы хэл болгон ховьруулдаг байна.
Тохионы үгийг танихын рид шид нь энэхүү бэлэйд байдаг. дүлэй яаваа хүн энэхүү бэлэйг зүүгээд ярилцавал тэр нь даруй орчуулагдаж болдог гэж уг төслийг хариуцсан эрдэмтэн Чэн И-чян доктор танилцууллаа.
Түүний хамгийн чухал онцлог бол тэр нь гарын төрөх байдлыг таниж чаддагдаа байна. Эдгээр тохиог бэлэй тооны тохио болгон ховьруулж, компьютерт сануулж зохицуулдаг. Тэгээд тэр нь компьютерээр дамжин үг хэл болдог юм байна.
Тооны системийг агуулсан бэлэйгээр тохионы үгийг орчуулахад гол нь уг бэлэй дээр 18 дамжуулагчтай бөгөөд 1 орон байрийг хэмжих төхөөрөмж байгдаг юм. Тэдгээр нь зохих жам хуулийн дагуу тохионы үгийг компьютерийн таниж чадах тооны үг болгон ховьруулдаг байна. Одоо уг системд 5000 толгой үгтэй болжээ.
Тэгвэл сурвалжилагчын үгийг Ма Янь яаж ойлгох болж байна гэвэл, Чэн И-чян доктор танилцуулж хэлэхдээ, одоо зах дээр үг хэлийг ялган таних программ олон байна. Тэр нь хүний хэлсэн үгийг их хялбархан тест материал болгон ховьруулдаг. Бидний бүтээсэн энэхүү систем дуу авиаг микрофоноор дамжуулан дахиад эдгээр программыг ашиглан компьютер дээр хүүхэлдэй зохиож, түүнээр тохионы үг хэлүүлдэг байна. Дүлэй яаваа хүн болон энгийн хүмүүсийн хооронд энэхүү орчуулагч энгэж үйлдэл үзүүлж ажилладаг. Компьютерийн хүүхэлдэйн хэлсэн үгийг дүлэй яаваа хүн 95%-аар ойлгож байгааг туршилт харуулжээ.
Одоо Хятадад сонсхол болон үг хэлний саадтай хүмүүс 20 сая гаруй байж, өдөр дутамын амьдралд нь олон харш саад тулгарч байна. Хэрэв энэхүү систем зах зээлд гарахад хүрвэл тэдний амьдралд хичнээн дөхөм болох нь мэдээж.
Бээжин хотын дүлэйчүүдийн 3-р сургуульд багшилаж байгаа Ли багш уг системийг ашиглаж өнгөрсөн нэгэн. Тэрээр хэлэхдээ, энгийн үед сурагчидтайгаа үг хэлээ ололцох гээвэл тохионы үгийг л хэрэглэнэ. Би энэхүү тохионы үгийг сурах гэж их цаг зарцуулсан юм. Хэрэв энэхүү системийг эртхэн судлан гаргасан бол тийм их хүч хэрэглэсэний хэрэг алга гэж байлаа. Гэвч уг системийг хэрэглэхэд утас шөрмөс олон байгаа зэрэг авч явахад дөхөм бишд тэрээр сэтгэл ханамжгүй байлаа.
Мөн түүний өндөр үнэтэйд харамсал илэрхийлж байна. Уг системийг худалдан авахад хэдэн арван мянган юаний үнэтэй гэж бйана. Бид ч худалдан авах хүчингүй юм байна гэж тэрээр хэлэж байлаа.
|