• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-04-11 17:33:14    
Жянсү мужийнхан тосгоны тоог цөөрүүлэхээр байна

Хятадын Олон Улсын Радио

    Хөдөө аж ахуй, хөдөө тосгон, тариачдын асуудал нь Хятадын орчин үеийн болгох байгуулалтын бүх талтай холбоотой асуудал болно. Энэ асуудлыг Хятадын засгийн газар маш чухалд үзэж байна. Энэ оны Бүх Хятадын адын төлөөлөгчдийн их хурлаар батлагдсан ирх 5 жилийн хөгжлийн төлөвлөгөөний хөтөлбөрт "социалист шинэ хөдөө тосгон байгуулна" гэж дэвшүүлжээ.

    Хятадын мужуудынхан хөдөө тосгон, тариачдын асуудлыг чухалд үзэж, энэ талаар олон ажил хийж байна.
Жянсү муж хөдөө тосгоны талаар олон ажил хийж байна. Энэ жил Жянсү мужийнхэн 240 мянган тосгоныг 40 мянган тосгон болгон багасгахаар төлөвлөж байна.

    Жянсү муж нь Хятадын дорнод эрэг дагуу байралдаг. Шар тэнгистэй нүүрлэж, мянган метр тэнгисийн эргийн шугамтай, баруун хойт талаараа Аньхүй, Шаньдүн, зүүн өмнөд талаараа Жэжян, Шанхайтай хөршилж байдаг.

    Жянсү муж нь Хөхмөрний өн шимлэг гурвалжинд оршдог, тал газраар гол болдог, Хятадын 5 том цэнгэг нуураас хоёр нь (Тайхү нуур, Хүнзэхү нуур) энэ нутагт байдаг. Мужийн нийт талбай нь 102 мянга 600 хавтгай дөрвөлжин километр, нийт 74 сая 380 мянга хүн амтай.

    Жянсү мужийнхан нь хөдөө тосгоны байглуулалтын төлөвлөгөөг хэрэгжүүлж байна. Төлөвлөгөөний дагуу, нийт мужийн 240 мянган тосгоныг 40 мянган тосгон болгон багасах юм байна.

    Өнөө Жянсү мужид 40 сая гаруй тариачин 240 мянган тосгонд сууршиж байна. Жянсү мужийн өмнөд нутгаар 50 хүн хүрэхгүй тосгоны харьцал 57 хувьд хүрчээ. Тархай бутархай суурьшил нь тариан газрыг үрэн таран хийж байгаа болохоор хөдөө тосгоны дэд бүтцийн байгуулалт, хүрээлэн байгаа орчны байгуулалтад ашиггүй юм. Хөдөө тосгоны хүмүүсийг төвлөрүүлэн сууршуулах нь ус зайлуулах, хобоо, засмал зам, хог хаягдлыг шийдвэрлэх зэрэг дэд бүтцийн төхөөрөмжийг нэгдэлтэй байгуулахад ашигтай юм.

    Танилцуулснаар, тосгоны байргуулалтын төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд, хөдөө тосгоны оршин суугчдыг нүүлгэх асуудал гарна. Олон газрын бодит байдлыг бодож үзээд, бодитой цагийн хувиар гаргаагүй, эдийн засаг хөгжсөн районоос эхэлж хэрэгжүүлэх болно. Жянсү мужийнхан нь энэ онд 1000 тосгонд үлгэр жишээ төсөл хэрэгжүүлнэ. 100 өрхөөр нэг тосгон болгож, тосгон бүрд нийтийн үйлчилгээний төв, засмал зам, бохир ус цэвэршүүлэх төхөөрөмж байгуулна. Үүний зэрэгцээ 200 тосгонд хүрээлэн байгаа орчныг сайжруулах туршилт хийж, төв суурины байгуулалтыг ахиулна. Төлөвлөгөөг хэрэгжүүлснээс хойш, хөдөө тосгоны дэд бүтцийн байгуулалтыг ахиулахад ашигтай төдийгүй тариан газрыг ихээр хэмнэх болно. Цаншү хотоор жишээлхэд, тосгодыг 125 суурин цэгт нийлүүлбэл, 6 мянган га тариан газар хэмнэх юм байна.