Хятадын баруун өмнөд нутгийн Сьчуань муж социалист шинэ хөдөө тосгон байгуулахын төлөө хөдөө тосгоны боловсон хүчнийг их сургуульд суулган сургаж байна. Тун сайхан тус мужийн Наньчүн, Зиян, Сүинин зэрэг сяний хөдөө тосгоны намын үүрийн 400 гаруй нарийн бичгийн дарга Сьчуаний хөдөө аж ахуйн их сургуульд долоо хоногийн хугацаатай күрсд суусан байна.
Сьчуань муж тус мужийн хөдөө аж ахуйн их сургууль болон шат бүрийн ажил мэргэжлийн сургуулийг ашиглан хоёр жилийн дотор бүх мужийн хөдөө тосгоны намын үүрийн 50 мянга гаруй нарийн бичгийн даргыг сургалтанд хамруулж, бичиг соёлтой, мэдлэг мэргэжилтэй, эрхлэлт эзэгнэлт хийж чаддаг боловсон хүчний эгнээ бэлтгэх гэж байна.
Намын үүрийн нарийн бичгийн дарна нарын күрсийн анхы хичээлийг Сьчуань мужийн дарга Жан Жүнвэй өөрөө орсон байна. Тэрээр хэлэхдээ, шинэ хөдөө тосгон байгуулахад хамгийн гол нь үйлдвэрлэлийг хөгжүүлэх явдал мөн. Үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд шинжлэх ухаан техникийн шинэ мэдлэг суралцах нь маш чухал юм. Сьчуаний хөдөө аж ахуйн их сургууль бол тус мужийн хөдөө аж ахуйн хамгийн нэр хүндтэй сургууль, хөдөө тосгоны боловсон хүчнүүд өөрийн орон нутгийн байдалтайгаа уялдуулан хэрэтэй юмаа сурч, бодитой амьдрал дээрээ хэрэглэх хэрэгтэй гэжээ.
Хичээл сургалтын яс чанарыг батлахын төлөө Сьчуаний хөдөө аж ахуйн их сургууль нь хөдөө тосгоны байдлыг сайн мэддэг багш эрдэмтнийг тусгайлан тохируулж, хөдөө тосгоны онцлогт тохирсон хичээл оруулсан байна. Жимис жимисгэнэ тарьж ургуулах мэргэжил, хүнсний ногооны үйлдвэрлэл хөгжүүлэх арга мэргэжил, өвс бордоо тарьж мал тэжээвэр арчлах шинэ арга мэргэжил, бохирдолгүй бүдээгдэхүүн болон хүнсний бараа үйлдвэрлэх мэргэжил зэрэг хичээл нь хөдөө тосгоны дарга нарын анхаарлыг их татсан байна.
1 2
|